A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
1
|
|
0
|
25
|
|
0
|
31
|
|
0
|
41
|
|
0
|
48
|
|
0
|
35
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 118 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 118 | |
|
Үндэсний уламжлалт соёлоо дээдлэн, өвлүүлэх, контентоор дамжуулан олон нийтийг хөгжүүлэх зорилготой “Номадик контент” компани Монголын өв соёлыг дижитал бүтээлээр хөгжүүлэх ОУ-ын төсөлд хамтран ажиллахаар боллоо.
Тус компани өнөөдөр Өвөр Монголын “Анд Соёл Медиа” компанитай боловсрол, соёл урлагийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Энэхүү ёслолын ажиллагаанд “Номадик контент” компанийн Арт захирал Г.Отгонтуяа, “Анд Соёл Медиа” компанийн ерөнхий захирал Жао Жимин нар оролцлоо.
Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Хөх хотын дарга Фөн Үйжэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж талууд санамж бичигт гарын үсэг зурав.
Хотын дарга “Сүүлийн жилүүдэд манай хоёр орны стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид талархаж байна. Жишээлбэл соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, орчин цагийн дижитал хэлбэрт шилжүүлсэн бааз байгуулахаар хоёр орны аж ахуй, нэгжүүд хамтран ажиллаж буй таатай мэдээллүүд бий” гэв.
Харин Хөх хотын дарга Фөн Үйжэнь хоёр хотын хамтын ажиллагаа өнгөрөгч 28 жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад талархаж буйгаа илэрхийлж, соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт ихээхэн ахиц гарсныг онцоллоо.
Дашрамд дурдахад, дээрх хоёр компани хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар “Монгол үндэстний өв соёлыг дижитал бүтээлээр хөгжүүлэх ОУ-ын хөгжлийн бааз”-ыг бүрдүүлэх юм.
Мөн хоёр орны сургуулийн өмнөх боловсролын салбарт “Монгол үндэстний өв соёлын дижитал бүтээлийн сан”-г бий болгож, Монгол ардын үлгэр, зан заншил, үндэсний хүүхдийн дуу, шүлгээр анимэйшн бүтээхийн сацуу “Монгол үндэстний ардын дууны цуврал бүтээл” гаргаж, Монгол-Хятадын үндэстний өв соёлын дижитал бүтээгчдийг сургах ахисан шатны судалгааны анги”-ийг байгуулах ажээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
1
|
|
0
|
25
|
|
0
|
31
|
|
0
|
41
|
|
0
|
48
|
|
0
|
35
|
Daily poll
|