• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    69   |  
0

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ард нийтийн санал асуулга асуух тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 68.2 дахь хэсэг,  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 17.1, 17.4, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 4.4.2, 7.7.5, 8.3, 18.18, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зэрэг хуулийн үндэслэн 2019 оны аравдугаар сард улс орон даяар зохион байгуулах, санал авах ажиллагааг явуулна гэж тогтоолын төсөлд тусгажээ.  Мөн Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад 29 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан төсөв гарсан тухай хуралдаанаар хэлэлцлээ.

Зардлын хэмжээг СЕХ-ны саналыг үндэслэн, УИХ батална. СЕХ-ноос 14.5 тэрбум төгрөгийн санал оруулсан ч дээр нь цагдаа, УБЕГ-ын, бүх шатны Захиргааны байгууллагын зардлыг оруулснаар 29 тэрбум төгрөг болж байгаа аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ