• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    112   |  
0
 

Нэгэн үе охидыг “Уучлаарай Зулаа", "Хөвгүүн", "Өнчин тогоруу" зэрэг олон сайхан дуугаараа байлдан дагуулсан "Гала" хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр хуримаа хийлээ. 

Тэрээр энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хуримын бөгж. Амьдралд минь ганц тохиох нандин мөч. Таван охин минь гэрч болсон гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн хурим болж байна. Өнөөдрийг минь хамт бүтээлцэж байгаа бүх хайртай хүмүүсдээ баярлалаа” гэж бичжээ.  

Өнгөрөгч тавдугаар сард “Нийслэлийн гэр бүлийн элч” болсон хосууд танилцаад есөн жил болжээ. Тэд энэ хугацаанд хэдийнээ таван хүүхдийн ээж аав болсон байна. Олон хүүхдийн ээж гэхээргүй залуу, үзэсгэлэнтэй харагддаг Ч.Уранхолбоогийн хувьд энэ жил алдарт эхийн хоёрдугаар одонг гардсан. Тэрээр сайн ээж, гэргий байхаас гадна өөрийн сошиал хуудсуудаа хөтлөх, давхар влог, бизнес хийх зэргээр цахим орчинд идэвхтэй байдаг завгүй нэгэн.

Залуу гэр бүлд аз жаргал хүсье.  

 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ