• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    74   |  
0
 

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ноён уулыг улсын тугай хамгаалалтад авахаар шийдвэрлэлээ.  

Сонирхуулахад Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй юм байна. Тухайн газарт таван аж ахуйн нэгжид нийт 12 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд үүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулна хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээллээ. 

Ноён уулын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлт гаргасны дагуу тухайн ашиглалтын лицензийг Дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл Засгийн газар болон “Сентерра гоулд” ХХК ямар нэгэн байдлаар олборлолт хийж, ашиглахыг бүрэн хориглосон шийдвэр гаргаад хоёр жил өнгөрсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д зааснаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценз бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай шүүгчийн тогтоол мөн гарч байсан юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ