• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    74   |  
0
 

Одоогоос зургаан сарын өмнө “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон юм.

Тэгвэл УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганы хуралдаанаар тус үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжлээ.

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд буюу энэ оны эхний сард 342.3 мянган тонн зэсийн баяжмал, 3.0 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэж, 1.2 их наяд төгрөгийн орлого олж, зардлыг 5.6 хувиар бууруулжээ. Ингэснээр 281.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн улс, орон нутгийн төсөвт эхний 7 сарын байдлаар нийт 647.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь 2018 оны мөн үеийнхтэй харьцуулахад, 134.8 хувиар буюу 167.2 тэрбум төгрөгөөр илүү аж. “Монголросцветмет" ТӨҮГ 2019 оны эхний хагаст үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөг ханган биелүүлж, 22.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, төсөвт 20.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ