• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    106   |  
0
 

Монголын Кэндогийн холбоо энэ сарын 14-нд Улсын аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.  

УАШТ-ийг Япон улсын Элчин сайдын яам уламжлал ёсоор дэмжин ажиллалаа. Энэ удаагийн УАШТ нь Холбооны 20 жилийн ой мөн Япон улс дахь Монголын кэндог дэмжих клубын ерөнхийлөгч ноён Сато Сомэй-ийн 85 насны ойн баярын өдөр тохиожээ.

Сато багш нь Монголын кэндод 20 жилийн турш хувцас хэрэглэл, сургалт, зөвлөгөөг сайн дураар хамт олны хамт харамгүй зориулж, Монголын олон залуусыг кэндогийн урлагт дурлуулж, зөв хүн болон төлөвшихөд нь ихээхэн хувь нэмэр үзүүлсээр ирсэн хүндтэй хүн юм.  

Мөн энэ удаагийн УАШТ нь Монголын Кэндогийн Холбооны шинэ Удирдах зөвлөлийн дарга, Холбооны Ерөнхийлөгч Б.Самадигийн анх удаа биечлэн зохион байгуулсан томоохон кэндогийн тэмцээн боллоо.

УАШТ-ын дүнг танилцуулахад, эрэгтэй ганцаарчилсан төрөлд  Т.Чинзориг /Чикара Кэндо клуб/ түрүүлж, Э.Уртнасан /Монгол Кэндо клуб/, Э.Билгүүн /Оргил Кэндо клуб/ нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Мөнхзаяа /Чикара Кэндо клуб/ тэргүүлж, М.Наранзаяа /Бээс Кэндо клуб/, Ч.Зулцэцэг /Чикара Кэндо клуб/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.  

Өсвөрийн төрөлд Э.Мэргэн /Чикара Кэндо клуб/ улсын аварга болж, Т.Төгс-Төмөр /Чикара Кэндо клуб/, Э.Тэлмүүн /Улаанбаатар Кэндо клуб/ нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.  

Мөн эрэгтэй эмэгтэй багийн төрөлд “Чикара” клуб аваргалсан бол 16 дахь удаагийн УАШТ-ий “Дайчин тамирчин”-аар  Чикара клубын Г.Норовцэрэн тодорч 7 хоног Япон Улсаар аялах эрхээр Япон Улсын Элчин сайдын яам шагнасан байна.

Монголын Кэндогийн холбоонд дараах таван клуб үйл ажиллагаа явуулж байна:

Улаанбаатар Кэндо  https://www.facebook.com/ubkendo/

Монгол Кэндо https://www.facebook.com/mongolkendo/

Бээс Кэндо https://www.facebook.com/basekendoclub/

Оргил Кэндо https://www.facebook.com/orgilkendo/

Чикара Кэндо https://www.facebook.com/chikarakendo/

Мөн Шинэ Монгол, Номт Наран сургуульд кэндогийн сургалт ордог байна.  

 
Тэмцээний өмнөх бие халаалт явагдаж байна
 
Нээлтийн үйл ажиллагаа
 
 
Монголын Кэндогийн холбооны Ерөнхийлөгч Б.Самади
 
Ерөнхий шүүгч Ш.Ямашита ОУ-ын кэндогийн 7-р дан
 
2018 оны Улсын Аваргууд аваргын тугаа хүлээлгэн өгч байна
 
 
Сүүлийн тоглолт
 
Дайчин тамирчин – Г.Норовцэрэн
 
Сато Сомей багшийн 85 насны ойн баярын мэндчилгээ
 
Олон Улсын Кэндогийн Холбооны шүүгчид
TAGS





Холбоотой санал болгох мэдээ