• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    78   |  
0

Монголын эмэгтэйчүүдийн холбооны 95 жилийн ойг тохиолдуулан “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт энэ сарын 17,18-нд болно. Тус чуулга уулзалтын зорилго нь охид эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал тэр дундаа тэдний эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн асуудлыг нягтлан тодорхойлох, олон улсын туршлагаас суралцах, шийдэл, боломжуудыг хамтран хэлэлцэх, саналуудыг төр засгийн сонорт хүргэх юм

Энэ чуулганаар дараах үндсэн гурван сэдвийг хөндөнө.

  • Нэгдүгээрт:  “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр”
  • Хоёрт: “Охид эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэл”
  • Гуравдугаарт: “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагааны зорилт” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хэлэлцэх юм.

Чуулганд панелистаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Н.Оюундарь, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд дарга Declam Magee, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар оролцоно. Мөн Монгол төдийгүй ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, АНУ, Казакстан, Швед, БНСУ, Энэтхэг, Буриад, Халимаг, Тува, Якут, Япон зэрэг 10 гаруй улс орны төлөөлөгчид  уригдан оролцох аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ