A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 82 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 82 | |
|
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах "Цахиур-2019" уралдаанд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянгын "Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна" цуврал нийтлэл шалгарлаа. Тэрбээр уг бүтээлээрээ Хамарын хийд орчмын газрын асуудлыг эрэн сурвалжилж, нийтэд ил болгосон байдаг. Сэтгүүлч Х.Уянга өнгөрсөн жилийн "Цахиур-2018" уралдаанд "Хувьсан өөрчлөгдсөөр буй "үнэн" буюу цианидын хэргийн буруутан хэн бэ" нийтлэлээрээ тэргүүлсэн бөгөөд ийн хоёр дахь жилдээ "цахиур" хагаллаа.
Гран при шагналт сэтгүүлч Х.Уянга "Маш сайхан байна. Саяхан Хамарын хийдийн лицензийг цуцалсан шүүхийн шийдвэр гарсан байгаа. Энэ нь нийтлэлийн маань үр дүн байлаа." гэсэн юм.
Харин дэд байрын шагналыг МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах редакцын "Таалийгаачдаа хайсан Монголчууд", удаах байрт "Ийгл ньюс" телевизийн сэтгүүлч Б.Отгоны "Хятадын “ДУН-ЮАНЬ” компани 4 жил хууль бусаар олборлолт явуулжээ" нэвтрүүлэг хүртлээ.
Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр оруулах, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг зоригжуулан урамшуулах энэхүү уралдаанд МҮОНРТ, "Ийгл ньюс" телевиз тэргүүтэй 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 30 орчим бүтээл өрсөлдөв.
Тэдгээр бүтээлийг шүүгчдийн баг хэрхэн үнэлж, дүгнэсэн талаар “Цахиур-2019” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн уралдааны шүүгч, сэтгүүл зүйн доктор Ч.Базар “Миний хувьд хоёр дахь жилдээ шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Шуудхан хэлэхэд энэ жил ирсэн бүтээлийн тоо багассан байна. Мөн чанар жаахан доошилсон юм уу даа гэж харагдсан. Үүнийг хоёр шалтгаантай гэж харж байгаа. Нэгдүгээрт, олон жил яригдаж буй хууль, эрх зүйн орчны байдал нөлөөлсөн байх. Нөгөө талаасаа сэтгүүлчийн айдас, эр зоригтой холбоотой. Энэ жил ирсэн бүтээлүүд сэдвийн хувьд өргөн хүрээтэй болжээ. Өнгөрсөн жил уул уурхай, байгаль орчны асуудлыг тойрсон сэдэвтэй бүтээл маш их ирсэн. Энэ жил сэтгүүлчид нийгэмд буй эмзэг асуудлыг эрэн сурвалжилсан байна” гэв.
Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах "Цахиур-2019" уралдаан ийнхүү шилдгээ гурав дахь жилдээ тодрууллаа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|