• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    57   |  
0
 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зориулалтаар газар эзэмших эрх олгосон зарим иргэн, хуулийн этгээдийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн тухай мэдээлэл хийлээ.  

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 322 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нийтийн эзэмшлийн 263 газрын 449 обьектийг чөлөөлсөн байна.  

Үүнээс төрлөөр нь авч үзвэл хашаа хайс 346, өргөтгөлийн барилга 8, ТҮЦ 32, тоосгон граж 63 гээд нийт 4151 м2 газар чөлөөлөөд байгаа аж. Түүнчлэн 10189 м.кв талбай бүхий явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн байна.  

НГЗБА-ны Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий:  

Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслангийн хашаанд газрын зөвшөөрөл авснаас хойш ашиглаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй 24 байршлын газар эзэмших гэрчилгээг 2019 оны 9 дүгээр сарын 5-ны А902 захирамжаар хүчингүй болголоо.

Нийт хууль бусаар олгосон 103 газрын зөвшөөрөл байгаагаас 69-ийг нь НМХГ-аар хяналт хийлгүүлэхээр шилжүүлсэн байгаа.  

Мөн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 45 байгууллагын газраас 2.9 га газрыг хасч иргэн, ААН-д олгосон хууль бус үйлдэл гарсан. Дээрх зөвшөөрлүүдийг хүчингүй болгох арга хэмжээг эхлүүлээд байна.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ