• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    70   |  
0
 

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсан энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалттай танилцана уу.

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

Есдүгээр сарын 23-ны Даваа гарагт:

• Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан  

• Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан  

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

• Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан  

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

Есдүгээр сарын 24-ний Мягмар гарагт:

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан

Хэлэлцэх асуудал:

• “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

• “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Есдүгээр сарын 25-ны Лхагва гарагт:

• Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 212, 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг 10.00 цагаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт ажиллана;

• Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  

  • Түр хорооны хуралдаан /Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/

Хэлэлцэх асуудал:

• Хаалттай.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Есдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт:

•  “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

• “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ