• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    92   |  
0

 

 
 

Барилгын политехникийн коллеж “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын орчныг сайжруулах, хүртээмжийг дээшлүүлэх төсөл”-ийн хаалтын үйл ажиллагаа болгож өнөөдөр "Хүртээмжийн өдөрлөг"-ийг зохион байгууллаа.  

Өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Мэргэжил - Мэдээлэл” сэдэвт ажил мэргэжлийн чиг баримжааны бүлгийн болон ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ үзүүлж, мэргэжлийн багшийн удирдлага дор туршилтын практик сургалтыг явуулав.

Барилгын политехникийн коллеж “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын орчныг сайжруулах, хүртээмжийг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтран сонгогдсон сургалтын байгууллагуудын барилгыг засаж, хүртээмжтэй орчныг бий болголоо. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуус барилгын мэргэжлийг сонгон суралцах боломжтой болж байгаа юм.  

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжсэн уг төслийн хүрээнд олон нийтийн хүртээмжийг сайжруулахад чиглэсэн веб сайт www.hurteemj.edu.mn болон хүн бүр өөрийн орчиндоо хүртээмжийн үнэлгээ хийж болохуйц “Үнэлгээ” аппликейшнийг хөгжүүлсэн байна.

Энэхүү аппликейшнийг ашиглан Монгол улсын ямар ч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд барилга байгууламжийнхаа хүртээмжтэй байдлыг стандартын дагуу үнэлэх боломжтой болж байгаа юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ