• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0

Хэрэв та кино урлаг сонирхдог бол киночдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг уран бүтээлчийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгох 48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээх “48 цаг-Монгол 2019” наадамд оролцоорой

48 цагийн дотор хамгийн шилдэг богино хэмжээний кино хийж ур чадвараа сорих уралдааны бүртгэл ирэх аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. 

Энэ жилийн наадмын шилдгээр шалгарсан бүтээлчид ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын, Роттердам хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож, дэлхийн 150 орны киночидтой шилдгийн төлөө өрсөлдөнө. Мөн Франц улсын Канн хотын олон улсын кино наадмын “Бэсрэг кино” буланд дэлгэцээр бүтээлээ гаргах эрхтэй болох аж.

Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус наадмын шилдэг уран бүтээлийг аравдугаар сарын 4-6-нд шалгаруулах аж.

Сонирхуулахад манай улс 2011, 2013, 2017 онд Каннын бэсрэг киноны буланд шалгарч байсан билээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ