ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна.
Боомтын шинэчлэлийн бүтээн байгуулалт 2 үе шаттай явагдах бөгөөд эхний ээлжинд тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1.7 км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах ажлыг нөгөөдрөөс эхлүүлэхээр болжээ.
- Азийн хөгжлийн банкны 13.6 сая ам.доллар (36.2 тэрбум төгрөг)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр
- зорчигч тээврийн 19,
- ачаа тээврийн 18,
- дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ,
- 6000 м.кв ногоон байгууламж,
- тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1.7 км урттай авто зам,
- 7000 м.кв авто зогсоол,
- 30000 м.кв зам талбай барих юм байна.
Үүний үр дүнд:
- боомтоор нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин,
- ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдэх юм байна. Бүтээн байгуулалтын ажил 2021 онд бүрэн дуусах аж.
