• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    85   |  
0

Уншигч та Монголын кино өдөрлөг гадаадад болж байгаа талаар сонсож байв уу?

Тэгвэл Монгол үндэстний түүх соёл, ахуй уламжлал, орчин үеийн аж байдлыг таниулан сурталчлах зорилготой Монголын кино өдөрлөг Японы Осака хотод болж байна. 

Энэхүү өдөрлөгөөр “Чингис Хаан” олон улсын кино наадамд шалгарсан шилдэг бүтээлүүдийг Teather Seven-д толилуулж буй юм. Нийт найман киног дэлгэж байгаагаас Чононгоо Фильм продакшны “Ээж”, найруулагч Г.Жигжидсүрэнгийн 1991 онд бүтээсэн “Амин мөр” кино, үлдсэн зургаа нь өвөр Монголын уран бүтээлчдийн бүтээл юм. 

Тус хотод оршин суугаа Монгол иргэд, Монголын кино урлаг, түүх сонирхогчид энэ сарын 22-27-ны хооронд дээрх кинонуудыг үзэх боломжтой. Дашрамд дурдахад “Чингис Хаан” олон улсын кино наадам Токио, Осака хотод хоёр жил дараалан болж байгаа аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ