• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    79   |  
0

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийжээ. 

Нийт төрийн өмчийн 138 сургууль, төрийн бус өмчийн 99 сургууль, нийт 237 сургуулийн 1-5 дугаар ангийн 160 мянга орчим сурагчийн үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. 

2018-2019 оны хичээлийн жилд хийсэн төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ. 

 

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн, 

  • 53.6 хувь зориулалтын, 
  • 42.7 хувь зориулалтын бус цайны газартай, 
  • 3.6 хувь цайны газаргүй байна. 

Төрийн бус өмчийн 90 сургуулийн,

  • 23.3 хувь нь зориулалтын, 
  • 68.8 хувь нь зориулалтын бус цайны газартай, 
  • 7.7 хувь нь цайны газаргүй байна. 

                                                                          ЗӨРЧИЛ ГАРГАСАН СУРГУУЛИУД

Зориулалтын бус цайны газартай сургуулиуд: 
Хан-Уул дүүргийн 75, 15, 63, 7, 18, 26, 34, 41, 60, 114, 115, 118, 130, 135, Арвист хангай, Орхон хасу, Оном, Шинэ өнөөдөр, Шинэ зуун билиг, Алтан босго, Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50, Сонгинохайрхан  дүүргийн 107, 9, 42, 134, 129, 121, 74, 62, 124, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Амгалан,  Шавь цогцолбор, 102,53, 79, 85,  Баянгол дүүргийн 28, 47, 51, 113, Гурван тамир, Жаргалан, Лидер, Номч, Номун далай, Оюуны нахиа, Сүхбаатар дүүргийн 1, 35, 45, 71, Спортын төв сургууль, Шинэ үе, Үй цай, Галакси, Хобби сургууль.

Цайны газаргүй сургуулиуд: 
Баянгол дүүргийн 19, Сэтгэмж цогцолбор, Төгс билиг, Соёмбо, Баянзүрх дүүргийн 136, Сүхбаатар дүүргийн Кингс кидс, Ертөнц, Номын гялбаа, Хан-Уул дүүргийн 10, 59, Чингэлтэй дүүргийн Оюут сургуулиуд байна.  

Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаар хуульд заасан шаардлага хангасан эсэх дүгнэлт гаргуулаагүй сургуулиуд: 
Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор, Оюуны ундраа цогцолбор, Монгени, 141, 73, 51, Шинэ-Эрин, Шинэ-Эхлэл, Баянзүрх дүүргийн 53, 127, Сонгинохайрхан дүүргийн 9, Ирээдүй цогцолбор, Сүхбаатар дүүргийн 25, 45, 71, Хан-Уул дүүргийн 26, 34, 60, 75, 115, 130, 32-р сургууль.

Хоол үйлдвэрлэлийн газруудын технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй:
Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор, 47, 51, Шинэ эхлэл, 53, 33, 120, 85, 48, Сонгинохайрхан дүүргийн 134, 129, 107, 62, 122, 9, Ирээдүй цогцолборын 2-р бага, Сүхбаатар дүүргийн 1, 2, 35, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль, Чингэлтэй дүүргийн 6, 17, 23, 40, 49, 50, 57, 72, 117, Налайх дүүргийн 109-р сургуулиуд.

Хүнс түүхий эдийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, гэрээт байгууллагаар тээвэрлэдэггүй:
Баянгол дүүргийн Шинэ Эхлэл, Баянзүрх дүүргийн 83, 53, 55, Баянзүрх цогцолбор, 88, 33, 127, 48, Сонгинохайрхан дүүргийн 42, 112, 9, Ирээдүй цогцолборын 1,2-р дунд, 1, 2,3-р бага, 3-р ахлах, 76, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн Тайж язгууртан заал, 31, 45, 116,БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал, Чингэлтэй дүүргийн 6, 24, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, Хан-Уул дүүргийн 26, 135, 41, 34, 75, 32, Налайх дүүргийн Голомт цогцолбор, Багануур дүүргийн 66, 125, Гүн галуутай цогцолбор сургуулиуд.

Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй, бүртгэл хөтлөөгүй:
Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор, Монгени, Шинэ Эхлэл, Баянзүрх дүүргийн 84, 88, 33, 127, 120, 85, 97, 48, Сонгинохайрхан дүүргийн 107, 65, 122, Ирээдүй цогцолборын 1,2-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн Тайж язгууртан заал, 31, 45, 71,  БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Өсвөрийн зохион бүтээгч ахлах сургууль, Чингэлтэй дүүргийн 6, 17, 23, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, Хан-Уул дүүргийн 34, 75, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулиуд.

Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй:
Баянгол дүүргийн 93, Оюуны ундраа цогцолбор, Монгени, 113, 47, Шинэ-Эхлэл, Баянзүрх дүүргийн 84, 53, Баянзүрх цогцолбор, 88, 33, 127, 85, Сонгинохайрхан дүүргийн 124, 134, 129, 123, 107, 65, 105, 67, 42, 122, 12, 9 Ирээдүй цогцолбор,, Сүхбаатар дүүргийн 1-р сургууль Тайж Язгууртан заал, 2, 6, 11, 16, 25, 29, 31, 35, 45, 71, БТДС-ийн лицей, МУБИС-ийн ЕБС, Найрамдал сургууль, Чингэлтэй дүүргийн 6, 17, 23, 24, 37, 40, 49, 50, 57,  72, 117, 138, 139, 140, Налайх дүүргийн Эрдмийн Оргил, Голомт цогцолбор, Багануур дүүргийн 64-р сургуулиуд.        

Сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус “Хяналтын зөвлөл”-ийн үйл ажиллагаа хангалтгүй: 
4, 31, 45 дугаар  болон Биеийн тамир спортын дунд сургууль, Монгол Хятадын найрамдал сургууль, МУБИС-ын ерөнхий боловсролын сургуулиуд   

Дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан: 
Сүхбаатар дүүргийн Монгол Хятадын найрамдал сургууль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, хөгжим бүжгийн коллеж, Биеийн тамирын дээд сургууль дунд сургууль, МУИС-ын байгаль эх лицей сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль, ШУТИС-ын Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль, АШУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, ЧД-ийн 23, 39-р сургуулиудад хиамтай кимбаб, 39, 50-р сургуульд хиамтай ороомог, 39, 72, 37, 50-р сургуулиудад чихэр, шоколад, ХУД-ийн 26, 32, 34, 41, 59, 114, 118  сургууль нь кофе, шоколадтай бүтээгдэхүүн, кремтэй бүтээгдэхүүн, пирошки, хиамтай ороомог зэргийг худалдаалж байжээ.

ШАЛГАЛТААР:

Нийт 31 иргэн, аж ахуйн нэгжид 21.500.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулж, Ирээдүй 1-р ахлах, Ирээдүй 1-р дунд,  Ирээдүй 2-р дунд, 1 дүгээр сургууль, 107, 84 дүгээр сургуулийн "Үдийн цай" хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ