A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 74 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 74 | |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ШҮҮМЖЛЭЭД СУУГААД БАЙВАЛ ОЙРЫН 15-20 ЖИЛД ХОТЫН УТАА АРИЛАХГҮЙ
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн удирдлагуудын хамт өнөөдөр “Сайн түлш”-ний үйлдвэрлэлийн явц болон нийслэлийн гэр хорооллын айл, өрхүүдэд хэрхэн нийлүүлж байгаатай газар дээр нь танилцах зорилгоор “Тавантолгой Түлш” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.
Энэ үеэр тэрээр, "Хотыг, иргэдийг утаанаас ангижруулахын тулд Та бүхэн өдөр, шөнөгүй сайн, муу хэлүүлэн ажиллаж байгааг хараад бахархаж байна. Утааг бид олон жил улстөржүүлсэн. Одоо ч зориуд мушгин гуйвуулж, энэ олон хүний хөдөлмөрийг харлуулах оролдлого мэр сэр гарч байгаа. Одоо болих хэрэгтэй. Бодитой шүүмжлэлийг бол заавал хүлээж авах ёстой. Утаа бол зөвхөн гэр хорооллынхны зовлон биш болсон. Тоос, шороо ихтэй хүнд орчинд үйл ажиллагаагаа явуулж байгаа хамт олныг өнөөдөр бодитоор нь харлаа. Энэ жил шахмал түлш хэрэглэгчдийн хувьд ч, үйлдвэрийн хувьд ч анхны жил учраас засаж, сайжруулаад цаашаа явахаас өөр аргагүй. Өөр сонголт одоогоор байхгүй. Хотыг тэр чигт нь нүүлгэх боломжгүй” гэв.
Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрх, албан байгууллагуудад түүхий нүүрс түлүүлэхгүй байх, хот руу түүхий нүүрс оруулахгүй байх зорилгоор Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоолыг баталсан.
Харин түүхий нүүрсний хэрэглээг орлохуйц, чанарын шаардлага хангасан, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн шахмал түлшээр хангахаар болсон юм. Шахмал түлшний найрлагын 96 хувь нь нүүрс, 4 хувь нь барьцалдуулагч бодис аж.
Нийслэлийн гэр хорооллын айл, өрхүүд жилдээ 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг гэж үзвэл энэ жилээс 600,000 тонн шахмал түлш хэрэглэж, хэмнэлт хийх боломж бүрдэж байна.
Одоогоор үйлдвэрт найман шугам ашиглан хоногт 2300-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд 10 сард багтаан нэмж хоёр шугам ашиглалтад оруулж, үйлдвэрлэлийн хоногийн хэмжээг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Борлуулалт, түгээлтийн хувьд шахмал түлш жижиглэн борлуулах нийт 540 цэгийг нийслэлд ажиллуулахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн сайжруулсан түлш худалдаж авах “Сайн карт”-ыг айл, өрхүүдэд үнэ төлбөргүй өгч эхэлжээ. Тухайн картын хувьд төлбөрийн хэрэгсэл биш, гагцхүү нэг өрхийн өвлийн турш хэрэглэх гурван тонн нүүрсний хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл аж.
Иргэд “Сайн карт”-ыг харьяа хороондоо бүртгүүлэн авах боломжтой. Эхний ээлжинд гурван тонн буюу 120 шуудай нүүрс авах эрхтэй. Ингэнхдээ түлш худалдан авах бүртээ тухайн цэг дээрх худалдагчид байх төхөөрөмжид картаа уншуулан гурван тоннын квотоосоо хасуулах байдлаар хэрэглэнэ. Эрх нь дууссан тохиолдолд “Тавантолгой Түлш” ХХК-д хандаж сэргээлгэн дахин авах боломжтой юм байна.
“Сайн карт”-аар түлш борлуулах нь Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд зориулсан түлш хөдөө орон нутагт борлуулагдаж үнийн хөөрөгдөл үүсэх эрсдлээс сэргийлэх аж.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|