• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    65   |  
0

Нийслэл хот цар хүрээгээ тэлэхийн усны хэрэглээ өндөрссөнөөр УСУГ-ын ачаалал нэмэгдэх болсон. Ийм ч учраас хотын усан хангамж, цэвэрлэх байгууламжийн үйлдвэрлэл үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлж, орчин үеийн техник технологийг нэмэгдүүлэх шаардлага бий болоод буй.

Үүнтэй уялдан ус хангамж, ариутгал татуургын систем тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, үйлчилгээг нэг цэгээс хянан удирдах “Хяналт удирдлагын төв”-ийг барихаар 2017 оны долоодугаар сард шавыг тавьж байсан бол өнөөдөр тус төв нээлтээ хийлээ

Энэ төв ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ундны усны халдваргүйжүүлэлт, ус хангамжийн насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, Ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт алсын зайны хяналтын систем нэвтэрч, шугам сүлжээний гэмтэл зэргийг хянаж, алсаас удирдах боломжтой боллоо.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ