A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 71 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 71 | |
|
МИАТ компани АНУ руу зогсолтгүй шууд нислэг үйлдэх чадалтай “Boeing 787-9 Dreamliner” нисэх онгоцыг АНУ-ын “Air Lease Corporation” компаниас түрээслэх гэрээ байгууллаа.
Ингэснээр 2021 оноос эхлэн үйл ажиллагаанд авч ашиглах хүлээлттэй байна. Одоогоор талууд үнийн дүнг хараахан тогтоогүй байгаа аж. “Boeing 787-9 Dreamliner” нь “Boeing 767” зэрэг нисэх онгоцтой харьцуулахад түлшний зарцуулалт 20 гаруй хувийн хэмнэлттэй гэдгээрээ онцлог. Мөн техникийн үр ашигтай, нүүрстөрөгчийн хийн зарцуулалт бага, байгальд ээлтэй тул зарим орнуудад төлөх татварын хэмжээ бага байх юм. МИАТ компанийн хувьд шинээр нислэгийн дөрвөн чиглэл нээхээр ажиллаж байгаагаа мэдээллээ. Хэрэв зөвшөөрлөө авбал АНУ руу 2021 оноос шууд нислэг эхлүүлэхээр төлөвлөжээ.
МИАТ компани ойрын үед АНУ руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй бөгөөд 14140 км зайд зогсолтгүй нисэх хүчин чадал бүхий уг агаарын хөлгийг 2021 оноос нислэг үйлдвэрлэлдээ ашиглах юм байна.
• В787-9 агаарын хөлөг нь өргөн биетэй, 14410 км-ын зогсолтгүй нисэх техникийн боломжтой.
• 313 зорчигчийн суудалтай /16 бизнес, 21 примиум, 276 энгийн суудалтай/
• В767 маягийн агаарын хөлөгтэй харьцуулахад түлшний зарцуулалт 20 гаруй хувиар бага
• Нүүрстөрөгчийн хийн зарцуулалт бага тул байгальд ээлтэй
• Техник эдийн засгийн үр ашигтай
• Агаарын хөлгийн нислэгийн удирдлагын системд электрон системийг өргөн нэвтрүүлж, далавчны аэродинамикийг сайжруулан хөдөлгүүрээс гарах дуу чимээг багасгаснаар зорчигчдод тав тухтай болсон
• 2011 онд агаарын тээврийн зорчигч үйлчилгээнд нэвтэрсэн үеэс хойш нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан агаарын хөлөг болохоо баталсан.
• 2019 оны зургаадугаар сарын байдлаар зах зээлд 72 улсад 1441 агаарын хөлөг захиалагдаж, өнөөдрийн байдлаар 882 В787 маягийн агаарын хөлөг нислэг үйлдэж байна.
Дэлхийн агаарын тээвэрлэгч бүр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, найдвартай ажиллагаатай, тохь тухтай агаарын хөлгийг эрэлхийлж буй өнөө үед В787-9 агаарын хөлөг нь агаарын тээврийн зах зээлд хамгийн их борлуулалттай байгаа алсын зайн агаарын хөлөг юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|