• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    96   |  
0

Хэзээ, хэрхэн хэрэглэхийг мэдэхгүй ч  “цээжлэх ёстой” гэсэн дүрэмтэй хими, физикийн олон ойлгомжгүй томьёогоор шинжлэх ухааныг төсөөлж өссөн хүүхэд нас хэн бүхэнд бий.

Тэгвэл өнөөдөр Nutty scientist буюу “Галзуу шинжлэх ухаанчид” ШУ-ны боловсролын хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг сурвалжлахаар очихдоо гагцхүү зурагтаар хардаг байсан ид, шидийн гэмээр сонирхолтой, хөгжөөнтэй туршилтуудыг гайхшран буй багачуудыг хараад атаархах сэтгэл төрснийг нуух юун.  

Хүүхдийн оролцоонд тулгуурласан тус хөтөлбөр 1996 оноос хойш хэрэгжиж буй аж. Ерөнхий шинжлэх ухаан, технологи, инженерийн болон математикийн ухааны нарийн төвөгтэй асуудлуудыг хөгжилтэй байдлаар, туршилтын аргаар хүүхдүүдэд ойлгуулахад чиглэсэн боловсролын хөтөлбөрийг Q education group Монголд албан ёсоор нэвтрүүллээ.

"Q Education Group"-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Алтансор

Нээлтийн үеэр "Q Education Group"-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Алтансор: "Хүүхдэд аливаа мэдлэгийг онолын түвшинд заахаас илүүтэй сонирхлыг нь өдөөсөн арга зүйгээр сургах нь цаашаа улам сонирхон сурах хүсэл тэмүүллийг өдөөдөг. Хүүхдийг ширээний цаана суулгаад, уламжлалт арга барилаар шинжлэх ухааны хичээлийг хуулан бичүүлээд, цээжлүүлж сургах нь дарамттай санагддаг. Энэ хөтөлбөр XXI-р зууны чадварууд болох шүүмжлэлт сэтгэлгээ, асуудлын шийдлийг эрж хайх, өөрөө туршиж үзэх, багаар ажиллах чадвар зэрэг уян чадваруудыг хөгжүүлдгээрээ онцлог. Хөтөлбөрийг одоогоор манай "Q insitute"-ийн хоёр салбар цэцэрлэгт хэрэгжүүлж байна. ЕБС-ийн бүх сургууль, цэцэрлэг бидэнтэй хамтарч ажиллах боломжтой" гэв.

Nutty Scientists-ийн Ерөнхий Менежер Karim Atef

Nutty Scientists-ийн Ерөнхий Менежер Karim Atef: "Намайг Karim Atef  гэдэг. 2011 оноос эхлэн шинжлэх ухааныг туршилтын аргааг  хүүхдэд заах “Nutty scientist” боловсролын хөтөлбөрийн багшаар ажиллаж байна. Өмнө нь Египет болон Дубайд багшилж байсан. Мөн 40 гаруй нээлтийн арга хэмжээг хамтран зохион байгуулсан туршлагатай. Манай хөтөлбөр дэлхийн 56 оронд 140 сургалтын төвтэй. Дэлхийн өнцөг булан бүрт 9 сая гаруй хүүхэд манай хөтөлбөрөөр суралцаж байна. "Nutty scientist" нь АНУ-ын Майами, Испанийн Мадрид хотод байрладаг хоёр үндсэн удирдлагын төвтэй. Бидний зорилго бол хүүхдүүдэд багаас нь ерөнхий шинжлэх ухааныг сонирхолтой аргаар зааж тэдний сэтгэхүйг тэлж, шинжлэх ухаанд  дуртай болгон хүмүүжүүлэхэд оршино" хэмээлээ.

"Q education групп" нь сургууль, цэцэрлэгийн хичээлийн хөтөлбөр болон хүүхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар ШУ-ны туршилтын үзүүлбэр, танин мэдэхүйн ач холбогдолтой боловсролын шоу бүхий үдэшлэгийг зохион байгуулдаг аж.

Цахим хаяг: Nutty scientists mongolia

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ