A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 74 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 74 | |
|
Тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэн энэхүү үйлчилгээг хүргэж байна.
SMARTCAR апплейкшнаар мэдээлэл, үйлчилгээ хүргэхэд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Монгол банк, Үндэсний дата төв, Тээврийн цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та SMARTCAR апплейкшныг хэрэглэж өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, татвар, төлбөрөө төлсөн эсэхээ шалгах, татвар, төлбөрөө төлөөгүй бол хэдий хэмжээний төлбөр төлөхөө мэдэхээс гадна шууд онлайнаар төлбөр төлөх боломжтой.
Үйлчилгээнүүд:
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллээ хянах цэс
Тээврийн хэрэгсэл болох машин, мотоцикл, чиргүүлийн улсын дугаарыг оруулан “Хайх” товчийг дарна. Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн мэдээллийг хайлтын үр дүнгээр харуулна.
Жолоочийн мэдээлэл харуулах цэс
Жолоочийн дэлгэрэнгүй мэдээллийг харуулна
Бүтгэлтэй тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл
Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй жолоочийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг харуулна.
Зөрчлийн оноогоо хянах
Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалын хавсралтын "Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ын дагуу жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог харуулна.
Албан татвар, агаарын бохирдол, зам ашиглалтын төлбөрийн мэдээлэл шалгах, онлайнаар төлөх
Тухайн оны татвар төлөгдөөгүй бол Татвар, хураамжийн хуудасны дээд талд харагдах ба “Татвар төлөх” товчийг даран төлбөр хийж болно. Татвар хураамжийн түүх хэсэгт өмнөх онуудын татварын мэдээлэл харагдах ба төлөгдөөгүй татварыг сонгон татвар төлөлтөө хийнэ.
Торгуулийн мэдээлэл, түүхээ шалгах
Тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн татварын мэдээллийг нэг дор харуулах ба та хүссэн огноогоор хайлт хийх боломжтой.
Оношилгооны мэдээлэл шалгах
Тээврийн хэрэгслийн улсын оношилгооны мэдээллээ харна. Үзлэгт орсон огноо, үзлэгт дахин орох огноо гэх мэт.
Даатгалын мэдээлэл шалгах
Тээврийн хэрэгслийн даатгалын мэдээллээ харна. Даатгалын гэрээний дугаар, гэрээний эхлэх ба дуусах огноо гэх мэт.
Давуу талууд
Тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар хураамж, торгууль, оношилгоо, даатгалын зэрэг мэдээллийг нэг дороос шалгана. Татвар хураамжийг төлбөрийн картаа ашиглан онлайнаар төлнө. Цахим хуудас болон ухаалаг утасны iOS, Android аппликейшнтэй.
Ашиглах заавар
SmartCar мобайл аппликейшныг App Store, Play Store-с ухаалаг утас дээр татаж суулгах ба тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан хайлт хийснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг авч болно.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|