• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    102   |  
0

Цахим ертөнц дэлхий нийтээр хөгжсөн өнөө үетэй монгол залуус ч гэсэн хөл нийлүүлэн алхаж явна. Үүний нэг тод илрэл болох “ВорлдПласДижитал” ХХК-ын Ай ТИ программ зохион бүтээгч залуусын бүтээсэн World Plus (W+) аппликейшн өнөөдөр Япон улсын Токио хотын Империал зочид буудлын их танхимд нээлтээ хийх гэж байна.

World Plus (W+) аппликейшнд одоогийн байдлаар монгол, англи, япон, хятад, малайз, индонез гэсэн зургаан хэл дээр Vogue, GQ, Men’s Health, BBC Earth, Top Gear гэх мэт дэлхийд алдартай 78 сэтгүүл нэгдээд байна.

Цаашдаа дэлхийн сэтгүүлүүдийг нэг дор багтааж, зуу зуун сая хэрэглэгчтэй болно гэсэн өндөр амбиц, өндөр хүсэл мөрөөдөлтэй залуусын дижитал платформ юм. Тус W+ аппликейшн нь олон улсад энэ салбарынхны анхааралд өртөж, түүгээр ч зогсохгүй цаашид дэвжиж, хөгжих ирээдүйтэй платформын дунд дээгүүрт тооцогдож байгаа юм.

World Plus (W+) аппликейшныг гар утас, ай пад, таблет зэрэг хүн бүрийн гарын доорх төхөөрөмжөөр ашиглаж болдгоороо давуу талтай. Хамгийн орчин цагийн дижитал сэтгүүлийн стандарт, чанарын шаардлагыг хангасан, татах хурд, өнгө, дүрс, дуу авиа мөн хамгаалалтын системээрээ гайхагдаж байна.

Та гар утсандаа World Plus (W+)-ыг татаж авснаар дэлхийн тэргүүлэх сэтгүүлүүдийг уншиж, үзэж, бас сонсож болох таатай боломж бүрдлээ. Цаг хугацаа алдалгүйгээр, эдийн засгийн өндөр зардалгүйгээр мөн хил хязгаарын гачлангүйгээр хүссэн үедээ, хүссэн орныхоо, хүссэн сэтгүүлийг уншина гэдэг юутай таатай.

Энэ боломжийг бүү алдаарай. Та World Plus (W+)-ыг татаад авахад л болно. Юм гэдэг ийм энгийн.

World Plus (W+)ыг Татах линкүүд:

TAGS





Холбоотой санал болгох мэдээ