• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    63   |  
0

Сургалт судалгааны байгууллага болон төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулж, зах зээлийн эрэлт хэрэгцээ болон ажил олгогчийн шалгуур, дотоодын болон олон улсын шаардлага хангасан хүний нөөцийг бэлтгэх, байнга хөгжүүлэх, мэдлэг мэдээллийн зөрүүг арилгах зорилгоор 95 жилийн түүхтэй СЭЗИС дэргэдээ Тасралтгүй боловсролын төвийг нээж байна.  

Нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2019 оны 10-дугаар сарын 04-ний өдрийн 11:00 цагт Санхүү эдийн засгийн их сургуулийн C байрны 102 тоот танхимд болно. Ёслолд Санхүү, эдийн засгийн их сургуулийн захирал Б.Мөнхбаяр, олон улсын байгууллагууд, мөн тус сургуулийн эрдэмтэн багш нар, эдийн засаг, бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцоно.  

Дашрамд дурдахад, Тасралтгүй боловсролын төв нь өөрийн алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд улирал тутам бизнесийн тухайн нэг салбарын онцлох чиг хандлага, технологийн хөгжлийг танилцуулж, оролцогч талуудын шилдэг туршлагыг хуваалцах, бүтээлч сүлжээг бий болгох зорилгоор UFE EXECUTIVE PLATFORM арга хэмжээг зохион байгуулдаг. 

Энэ удаад “Санхүүжилт босгох стратеги” сэдэвт арга хэмжээг 10 дугаар сарын 14-ний өдөр “Corporate Convention Center”-т зохион байгуулах гэж байна. Цаашид энэ арга хэмжээ нь тогтмол зохион байгуулагдах бөгөөд олон улсын арга хэмжээ болгохоор төлөвлөж байгаа аж.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ