• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    62   |  
0

Жил бүрийн аравдугаар сарын эхээр Франц улсын Клермон-Ферран хотод зохион байгуулагддаг “Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Монгол улсаас ХАА-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ААН-ийн төлөөллүүд оролцож байна.

Үхэр үржүүлэхэд нэн тохиромжтой бүс нутаг болох европ тивийн тэгш өндөрлөгт орших Клермон-Ферран хот нь махны чиглэлийн үхэр, 150 гаруй нэр төрлийн бяслагаараа алдартай.

Үзэсгэлэнд сүүний чиглэлийн 25 үүлдэр, махны чиглэлийн 22 үүлдэрийн өндөр ашиг шимт 1300 үхэр, 26 үүлдрийн 400 хонь, 16 үүлдрийн 400 адуу зэрэг 70 үүлдрийн 2000 толгой шилмэл малыг танилцуулах аж. Шилдэг ашиг шимт малыг шалгаруулдаг тус үзэсгэлэнд 35 орны 1500 оролцогч 95 мянга гаруй зочид, үзэгчид оролцож байна.

Жил бүрийн арга хэмжээнд өөр өөр үүлдрийн үхэрийг онцлон алдаршуулдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлон танилцуулж буй Blonde D Aquaitaine үүлдэр нь Франц улсад 500 мянга орчим тоо толгой байдаг бөгөөд 16 сартай буюу бяруу нь л гэхэд дунджаар 550 кг хүрдэг өндөр ашиг шимтэй үхэр аж.

Sommet de l’Elevage  үзэсгэлэнгийн онцлох үүлдэр атикейны шар үхэр
TAGS





Холбоотой санал болгох мэдээ