A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 72 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 72 | |
|
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.
Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 20-нд хориг тавьсан. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн үзсэн юм. Өчигдөр буюу энэ сарын 3-нд УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд буй юм. Түүнчлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хоригийг дэмжсэн бол Хууль зүйн байнгын хороо хүлээн авахаас татгалзсан. Уг асуудлыг өнөөдөр чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.
“Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийг энэ долоо хоногт УИХ-ын бүх байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хэлэлцэн дэмжээд буй юм. Төсөлд Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.8 их наяд, зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар тусгасан байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|