• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    78   |  
0
 

Жил бүрийн 11-нд Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиодог билээ. Энэхүү өдрийг угтан Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос Сүхбаатарын талбайд “Хамтдаа Хамгаалъя” уриан дор цуглаан зохион байгуулах гэж байна.

Уг цуглаанаар дамжуулж охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн болон бусад хэлбэрийн хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, бага насны охидыг хүчирхийлсэн этгээдийн ялын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардах зорилготой аж.

Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 217 бүртгэгдсэн байна. Үүнээс 218 хүн хохирогч болсны 112 буюу 51.4 хувь нь хүүхэд буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 22.5 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Гэмт хэргийн 85 хувийг ургийн хүчин эзэлж байна. 

Хүн бүр “Хамтдаа хамгаалъя” цуглаанд нэгдэн өөрийн санал, хүсэлтээ илэрхийлж,  хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж  гарын үсэг зуран баталгаажуулахыг тус холбооны зүгээс уриалж буйгаа илэрхийлсэн юм.

Цуглааны төгсгөлд Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ял ногдуулахтай холбоотой заалтуудад өөрчлөлт оруулах саналыг иргэдийн гарын үсгийн хамт УИХ-ын даргад өргөн барих аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ