• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    63   |  
0

Өнөөдөр  Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр. Энэ жилийн хувьд уг өдрийг “40 секундын үйлдэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ нь 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ тооцоолжээ. Мөн түүнчлэн дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэдэг. 

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ГАРГАЖЭЭ

• Хэрвээ чамд хэцүү байгаа бол итгэдэг хүндээ юу мэдэрч байгаа талаараа 40 секунд ярьж харилцааг эхлэх.

• Хэрвээ чи хайртай дотнын нэгнээ амиа хорлолтоос болж алдсан нэгнийг мэддэг бол 40 секундэд яриаг эхлүүлж одоо хэр зэрэг байгааг нь асуух.

• Хэрвээ та сэтгүүлзүйн салбарт ажилладаг бол, 40 секундийн талаарх статистик тоо, ярилцлага, өгүүлэл зэргийг мэдээндээ онцлох.

• Хэрвээ та урлагийн салбар, мэдээллийн салбарт ажилладаг бол сэтгэл гутрал болон амиа хорлолтоос сэргийлэх 40 секундийн мэдээг нэвтрүүлэг бүтээлийнхээ дундуур гаргах.

• Хэрвээ та ажил олгогч буюу менежер бол 40 секундийг ажлын орчин дахь буюу тухайн газарт сэтгэл зовоож буй асуудлын талаарх боломжит нөөц бололцооны тухайд ажилчдадаа дэмжих эерэг зурвасыг бий болгох.

• Хэрвээ та дээд удирдлагадаа хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар хүсэлт уламжлахаар бол, сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтын талаар арга хэмжээ авахыг уриалсан 40 секундийн аудио клип буюу бичлэг хийх.

• Хэрвээ та олон сонсогчид, үзэгчтэй харилцдаг өөрийн сувагтай (Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл.зурагт, радио)-тай бол сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хүмуүсийн түүх , мэдээллийг багтаасан 40 секундийн хэсэгтэй байх.

• Хэрвээ та улс төрийн албан тушаал хашдаг бол, олон нийтэд 40 секундийн статистик тоо мэдээг онцлох, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх талаар олон нийттэй харилцах.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ