• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    74   |  
0
 

АНУ-ын Засгийн Газраас Монгол Улсын хөгжилд зориулан 6.4 сая ам.доллар буюу 17 тэрбум төгрөгийн нэмэлт тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв. Тус улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг  болон манай улсын Сангийн Яам хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад сайн засаглал, хуульт ёсыг дэмжсэн, найдвартай, ашигтай, хүртээмжтэй эрчим хүчний хөтөлбөр, мөн хувийн хэвшилд суурилсан тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулан хоёр орны хамтарсан түншлэлийн гэрээнд нэмэлт санхүүжилт олгохоор тусгажээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа  Элчин сайд Майкл Клечески хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар, ард түмэнтэй хамтдаа тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийг дэмжиж байдагтаа Америкийн Нэгдсэн Улс бахархаж байна. Ардчиллыг дэмжигч стратегийн түншүүдийн хувьд, бэхжиж буй түншлэлийн үр дүнд бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлт болон тогтвортой байдлыг дэмжих хамтын ажиллагаа гүнзгийрэх болно” гэсэн байна.

17 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтээр Монголын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд дэм тус үзүүлэх аж. Тухайлбал, ОУХА-ийн зүгээс жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, үүнд бизнесийн санхүүжилтийг хялбаршуулах, компанийн засаглал сайжруулах, эмзэг аж ахуйн нэгжүүдэд бага хэмжээний буцалтгүй тусламж олгох зэргээр Засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах аж.

Мөн АНУ-ын Засгийн газар манай Сангийн Яамтай хамтран  иргэдэд зориулсан эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, чанартай эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах аж. Түүнчлэн эрчим хүчний үр ашигтай байдал зэргийг шингээсэн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, цахилгаан хангамжийг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх юм байна.

АНУ-ын ОУХА-аас  өмнө хэрэгжүүлсэн төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгчдэд  зээл авахад туслалцаа үзүүлэн санхүүгийн байгууллагатай холбож өгснөөр 750 үйлдвэрлэгчдэд зээл амжилттай олгогдож, үр дүнд нь тэдний хөрөнгө оруулалт 20 дахин нэмэгдэн 600 гаруй ажлын байр шинээр  бий болжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ