• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    83   |  
0

Гал тогооны 2019 оны  ОНЦЛОХ трэндүүд

Гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хооллох, зочид урьж дайлах, хоол унд бэлтгэх гээд гал тогоо бол бидний өдөр тутмын амьдралын төв цэг байдаг. Тиймдээ ч гал тогооныхоо  дизайныг шинэчлэх нь гэрийн эзэгтэй нарын хувьд гэрээ бүхэлд нь өөрчилсөн мэт нүүр бардам мэдрэмж төрүүлэх нь лавтай.

Байгалийн мэт гадаргуу, нумарсан өнцөг, шилэн хаалга, минималист хэв загвартай, алтлаг эсвэл сарнайн ягаан өнгөтэй тавилга өнгөрсөн жилийн трэнд байсан.  

Тэгвэл энэ жилийн чиг хандлага хаашаа чиглэж буйг Euro cucine танилцуулж байна.

1. Чулуун тавцан болон бараан өнгийн ханын шүүгээ

2000 оны эхэнд трэнд болж байсан бүдэг, бараандуу боржин, гантиг чулуун гадаргуу энэ жил ахин ноёлжээ. Сонгодог мэт боловч орчин үеийн хэв шинжийг агуулсан илүү чамин чулуун тавцан бүхий тек, ханын шүүгээ, өнгө ууссан ханын цаас, чулуун наалт зэргээр хоршуулж болно.

2. Илүү цэвэрхэн, минималист хэв загвар

Мэри Кондогийн эхлүүлсэн минимализмийн чиг хандлага энэ жил гал тогооны трэндээс гарсангүй.  Ил харагдах гал тогооны тавилга сэлт, хоолны хэрэгсэл тэр бүү хэл коффены машиныг ч багтаасан цайвар эсвэл цагаан гал тогооны иж бүрдэл танай гал тогоог цэмцгэр цэлгэр харагдуулна. Элдэв чимэглэлгүй, тэр ч бүү хэл бариулгүй цулгуу атлаа уйтгартай биш гээд бод доо, дажгүй харагдаж байгаа биз.

3. Байгалийг эрэлхийлсэн шийдэл

Хүмүүс орчин үед байгальтай ойр байхыг эрмэлзэх болсны илэрхийлэл бол цогц модон шийдэл бүхий гал тогоо. Хана тааз, тавилга, тэдгээрийн гадаргуу тавцан гээд бүгд сайжруулсан мод байна гээд та төсөөлөөд үз дээ. Удаан эдэлгээтэй, хүссэнээрээ өөрчилж, чимэглэх боломжтой модон орчин танд тайвшрал, тохь тухыг мэдрүүлнэ гэдэгтэй мөрийцье.

4. Түүхий материал

Энэ жилийн хувьд гал тогооны дизайн нь байгалийн эд зүйлсийг түлхүү хэрэглэж, байгалийн мэт хэв шинжийг агуулснаараа онцлог. Мод, сүрэл, чулуу, тоосгон шийдэл бүхий хана,тааз, чулуун зуух зэрэг нь ретро мэт боловч илүү тансаг хэв маягийг бүрдүүлнэ.

5. Чимхлүүр гоёл, унжуурган гэрэл

Галт тогооныхоо интертьерийг бүхлээр нь өөрчлөх нь санхүү болоод цаг хугацааны хувьд хүндрэлтэй санагдаж байвал гал зуухныхаа аль нэг хэсгийг тухайлан сонгож, орчин үеийн өнгө аяс нэмэхэд л  хангалттай. Тухайлбал, хооллох гэсвэл хоол хийх хэсгийг тодруулсан дундад зууны итали гал тогоог санагдуулам тансаг унжуурган гэрэл, ханын аксесуар байж болох юм.

6. Ухаалаг технологи

Гал тогоогоо засварлахдаа орчин үеийн “ухаалаг” технологи бүхий хэрэгслийг сонгох нь үзэмжийн хувьд тэсрэлт болохоос гадна тохь тух, сэтгэл ханамжийг хангаж, хөдөлмөрийг үлэмж хөнгөвчилнө. Wifi-д холбогддог кофены машины тусламжтай та өглөө босохоос өмнө кофегоо чанаж, дарс хадгалах зориулалтын хөргүүр  таны дарсыг шинээр нь хадгалж, рестораны мэт  үйлчилгээг үзүүлнэ. Мөн ухаалаг хөргөгчнийхөө дэлгэцнээс хоолны жор харж оройн зоогоо бэлдэх боломжтойгоос гадна дотор суурилуулсан бичил камерийн тусламжтайгаар  хүнсээ цуглуулахдаа хөргөгчиндөө юу байгаа, үгүйг харах боломжтой гэвэл та итгэх үү?

7. Матт тавилга

Энэ жилийн гал тогооны тавилгын дизайнд шинээр орж ирсэн хэв маяг бол матт гадаргуу юм. Хэрэв та гял цал өнгөнд дургүй, аль эсвэл гал тогооныхоо аль нэг хэсгийг тодотгохыг хүсэж байвал матт өнгөтэй тавилга сэлт сонгохыг зөвлөе.  Бараан, матт гадаргуутай зуух, шкаф, хөргөгч тод, цайвар дизайнтай  гал тогоог тань зөөллөж, тод гэрлийг өөртөө шингээж илүү минимал харагдуулна.

8. Босоо гал тогоо

Энэ шийдэл эзэгтэй таны орон зайг илүү тодотгоно. Шкаф болгон ашиглах боломжтой босоо ширээ барууны хэв маягийг эрхгүй санагдуулна. Хүсвэл та энэ босоо ширээнийхээ голд ус шүүгч цорго эсвэл угаалтуур суурилуулах боломжтой.

9. Тольтой гал тогоо

Тиймээ та буруу уншаагүй. Галт тогоондоо толь байрлуулах шийдэл 2019 оны цоо шинэ, хачирхалтай гэмээр загвар. Толь амархан бохирдох талтай ч танай гал тогоог илүү зай ихтэй, гэрэлтэй харагдуулна.

10. Испани, Морокко хэв маяг

Энэ жилийн бас нэгэн трэнд бол  Испани, Морокко хэв маягийг илэрхийлсэн хээ хуар бүхий ханын болон шалны плита. Гал тогоог илүү чамин, өнгөлөг харагдуулахаас  гадна арчилж, цэвэрлэхэд хялбар.  Барууны метроны буудлыг санагдуулам шал, хана,  зуух нь танай гэрт гарцаагүй  өнгө нэмнэ.

Хэрэв та гал тогооны тавилгын шинэлэг шийдлийг эрэлхийлж буй бол Euro cucine -ий шоурумыг зориорой.

Эх сурвалж:

elledecor.com

stylebyemilyhederson

TAGS





Холбоотой санал болгох мэдээ