• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    72   |  
0

Дэлхий дахинаа техник технологийн хурдацтай хөгжилтэй холбогдуулан “Start Up” буюу Гарааны бизнесүүд ихээр үүсэж байна. Энэхүү бизнес  давлагааг Монголын залуучууд ч хоцролгүй дагаж байна. “Start up” буюу Гарааны бизнес нь тухайн улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргаа, амьдралын хэв маяг гэх мэт олон зүйлд эерэг үр дүнг авчирдаг билээ. Харин эдгээр  шинэлэг санаа, оновчтой шийдлээр дүүрэн, ирээдүйтэй гарааны бизнесүүдийн  үйл ажиллагааг зогсоодог гол асуудлуудын нэг нь яах аргагүй санхүүжилт юм.

Тэгвэл дээрх асуудлыг шийдэж, дотоодын гарааны бизнесүүдэд боломж олгох зорилгоор Шунхлай группийн харьяа “ЖИ ЭС БИ КАПИТАЛ ББСБ” ХХК нь 500 сая төгрөг хүртэлх хөрөнгө оруулалтыг Монголын гарааны бизнесүүдэд хийхээр болжээ.

Энэхүү хөрөнгө оруулалтын зориулалт нь финтек болон технологийн салбарт хүчээ сорьж буй гарааны бизнесүүдэд чиглэгдсэн бөгөөд “ЖИ ЭС БИ КАПИТАЛ ББСБ” ХХК нь гарааны бизнесийн таатай орчинг хөгжүүлж буй СТАРТ компанитай хамтран ажиллахаар болсон байна.

Цаашид “ЖИ ЭС БИ КАПИТАЛ ББСБ” ХХК болон СТАРТ компани хамтран өсөх ирээдүйтэй шинэлэг гарааны бизнесийг илрүүлэн, хурдасгуур хөтөлбөрт хамруулан дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ