• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    76   |  
0

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Монгол Улсыг “саарал” жагсаалтад орууллаа. Тэрээр уг жагсаалтад шинээр манай улсаас гадна Исланд, Зимбабве улсыг оруулахаар шийдвэрлэсэн байна.  

Албан мэдэгдэлд “Эдгээр орнууд нь FATF буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын зөвлөмжийг биелүүлж, ноцтой дутагдлуудыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан. Мөн энэхүү төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэж байгаа” гэдгээ илэрхийлжээ.

2017 оны харилцан үнэлгээг гүйцэтгэснээс хойш Монгол Улс техникийн хэрэгжилтийн хэд хэдэн зөвлөмжийг хангахад дэвшил гаргасан гэж дүгнэсэн байна. Цаашдаа мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргах,терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн дэвшил гаргаж ажиллахыг зөвлөжээ.

Саарал жагсаалтад орсон тохиолдолд, Банк санхүүгийн салбарын үйл ажиллагаанд сөрөг нөлөөлж, бизнесийн бүхий л салбар, иргэн, аж ахуй нэгжид эрсдэл үүсэж, Монгол Улсын гадаад, дотоод мөнгөн урсгалууд хязгаарлагдах төдийгүй зээлжих зэрэглэл буурах, олон улсаас татах санхүүжилтийн зардал өсөх сөрөг талтай юм байна.

 
Цэргийн бүртгэлийг “e-Mongolia”-р хийлгэх боломжтой боллоо
TAGS





Холбоотой санал болгох мэдээ