Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд аравдугаар сарын 21-29-ний өдрүүдэд НЗДТГ, түүний харьяа агентлагуудаас зохион байгуулах ёслол хүндэтгэлийн болон бусад арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.
Аравдугаар сарын 01-28-нд:
- “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн
Аравдугаар сарын 21-22-нд:
- “Ulaanbaatar international Day 2019”, “Шангрилла” зочид буудал
Аравдугаар сарын 21-29-нд:
- “Эрт-эдүгээ-ирээдүйн Улаанбаатар” нэгдсэн үзэсгэлэн, Нийслэлийн Соёлын төв өргөө
Аравдугаар сарын 22-29-нд:
- “Улаанбаатарт үйлдвэрлэв” үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн, Мишээл экспо
Аравдугаар сарын 23-нд:
- Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо”, Хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг”, “Манай хороо-миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол, Монголын хүүхдийн ордонд
- “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-д шагнал гардуулах ёслол, Нийслэлийн Улаанбаатар чуулга
Аравдугаар сарын 24-26-нд:
- “Петер пен” мюзикл тоглолт, Нийслэлийн Улаанбаатар чуулга
Аравдугаар сарын 25-нд:
- Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт, Нийслэлийн Соёлын төв өргөө
Аравдугаар сарын 26-27-нд:
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд зохион байгуулагдах Улаанбаатар хотын 380 жилийн ойн нэрэмжит спортын наадам, НЗДТГ-ын Спорт заал
Аравдугаар сарын 28-нд:
- “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурал, Блю Скай цогцолборын Даймонд кристал танхим
- Мэлхийт хөшөө, Нийслэлийн Сүлдэт хуур, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэх ёслол, Турк Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн
- Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт, Нийслэлийн Соёлын төв өргөө
- Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал GARUDA /Хангарди/ гардуулах ёслол, Зайсан хилл
Аравдугаар сарын 29-нд:
- Нийслэлийн удирдлагууд ЕБС-иудын ахлах ангийнханд “Өнөөдөр Нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана
- “Азийн орнуудад хот, суурин газруудын агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөг бууруулах нь” хэлэлцүүлгийн нээлт, “Туушин” Зочид буудлын 5 дугаар давхар, “Соёмбо” танхим
- Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан НИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган”, Нийслэлийн “Хангарди” ордны хурлын танхим
- “Бидний бүтээл сансарт” 38 мянган метрийн өндөрт бөмбөлөг хөөргөх ёслол, Сүхбаатарын талбайд
- Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Төрийн далбаа, Улаанбаатарын туг мандуулах ёслол, Сүхбаатарын талбайд
- Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан, Монгол Бөхийн өргөө