• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    71   |  
0

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх асуудалд дараах дөрвөн байгууллага хууль эрх зүйн хувьд хяналт тавьдаг байна. Тухайлбал,

1.     САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, САНГИЙН ЯАМ, ХЗДХЯ

Хуульд:

-Банк санхүүгийн бус байгууллага, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих

-Эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх /Уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх/

2.     ХЗДХЯ-ны мэдлийн хууль сахиулах байгууллагууд /Үүнд ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага багтдаг/

Хуульд:

-Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлэх,

3.     САНГИЙН ЯАМ, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хуульд:

Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх,

-Зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх /уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх/

4.     ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хуульд:

-Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах,

-Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавих. /зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх/

TAGS





Холбоотой санал болгох мэдээ