• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    83   |  
0

МҮХАҮТ нь Монгол Улсад идэвхтэй ажиллаж байгаа 70 гаруй ААН-ийг танхимдаа нэгдэж, бизнесийн хууль эрхзүйн орчинг сайжруулах, төр засгийн бодлогод дуу хоолойгоо хүргэж ажиллахыг уриаллаа.

Учир нь бизнес эрхлэгчид, танхимын нийт гишүүдийг ангилбал томоохон аж ахуйн нэгжүүд хууль эрх зүйн орчинг сайжруулах, дунд хэсгийнхэн нь гадаадын хөрөнгө оруулагчидтай холбогдох, дэлхийн зах зээлд гарахад дэмжлэг авах сонирхолтой байдаг бол жижиг, бичил бизнес эрхлэгчид бизнесээ хэрхэн өргөжүүлэх, тоног төхөөрөмжийн сонголтоо яаж хийх, бүтээгдэхүүн, маркетинг, сав баглаа боодлоо сайжруулах талаар мэдлэг, мэдээлэл хэрэгтэй байдаг аж. 

Танхимын гишүүн болохын ач холбогдол:

Бизнесийн ангилал бүрийн хэрэгцээ шаардлагад тохирсон бодлого, 100 гаруй төрлийн үйлчилгээ, зөвлөгөө, хамтын ажиллагаанд нэгдэх аж.

Тухайн компанийн бизнесийн орчинд үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэж,  хамтарч асуудлыг шийддэг, төрийн хэмжээнд саналаа хүргэх боломж нээгдэнэ.

Гишүүнчлэлийн шинэ бодлогын хүрээнд стандарт буюу энгийн гишүүн сарын 10 мянган төгрөгийн татвартай, жилээр төлбөл 20 хувийн хөнгөлөлт эдлэх аж. Мөн гарааны бизнес эрхлэгчид эхний 1 жилийн гишүүнчлэлийн хураамжаас чөлөөлөгдөнө гэх мэтээр уян хатан нөхцөлийг хэрэгжүүлж байна.

Бизнес эрхлэгч та өөрийн бизнесийн үйл ажиллагаанд тохирох ангиллыг сонгон МҮХАҮТ гишүүнээр элсээрэй.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ