НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол улсад томилогдон ирээд удаагүй байгаа билээ. Ноён Мишра тэргүүтэй НҮБ-ын ажилчид “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуульд зочлон ахлах ангийн сурагчидтай уулзалт хийжээ.
Энэхүү уулзалт нь 1945 аравдугаар сарын 24-нд НҮБ байгуулагдсан ойн хүрээнд зохиогдсон үйл ажиллагаа юм. Суурин зохицуулагч ноён Тапан Мишра НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх зэрэг дэлхий дахинд тулгамдаад байгаа асуудлуудын талаар илтгэлийг сурагчдад тавьж, яриа өрнүүлсэн байна.
“Улаанбаатар Элит” сургууль нь MUN буюу өөрийн гэсэн НҮБ-ын загвар хурлыг зохион байгуулдаг бөгөөд сурагчдадаа НҮБ-ийн үйл ажиллагааг таниулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг ажээ.
.jpg?alt=media&token=ae2a6fd2-ce9f-4906-addb-20d3f90a5976)