A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 102 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 102 | |
|
Бид шийдэл булангийнхаа өмнөх дугаарт Та өөрийн аав ээжээ сэтгэцийн эмгэгтэй, архины хамааралтай хүмүүстэй хамт асруулах байсан уу? нийтлэлээр Батсүмбэрийн асрамжийн газрын эрүүл мэндийн үйлчилгээний асуудлыг хөндөж, Швед улсын энэ салбарын хөгжилтэй харьцуулж байсан билээ.
Тэгвэл Юнител групп "Ногоон зүрх-Аав ээжээ хайрлая" нийгмийн маркетингийн кампанит ажлын хүрээнд Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвд 80 сая төгрөгтэй дүйцэхүйц эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах тусламжийг үзүүлжээ.
Уг аяны хүрээнд Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт нэн дутагдаад байсан эмнэлгийн ор, эмчилгээний төхөөрөмж болон түргэний машиныг гардуулан өгсөн юм. Мөн жилийн хугацаанд ахмадуудын хэрэглэдэг ДДЭШ-ийн төлбөрийг хариуцахаар болсон билээ.
Зориулалтын тоноглосон түргэний машин, 32 ширхэг 5 үйлдэлт юниверсал эмнэлгийн ор, 2 ширхэг зүрхний дефибриллятор аппарат болон 2 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивласан нь үйлчлүүлэгч, эмч сувилагчдын өдөр тутмын ажил, амьдралыг маш их хөнгөвчилсөн ажил болсон юм. Энэ талаар Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвд насаараа ажиллаж байгаа бага эмч Ю.Чимгээ ингэж хэлсэн юм.
Би Батсүмбэр сумын уугуул иргэн. Батсүмбэрийн асрамжийн газрыг нүүж ирж байхад сургуульд ч ороогүй жоохон хүүхэд байлаа. 1980 онд анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд хэдэн жил эх баригч эмчээр ажиллаж байгаад сүүлийн 20-иод жил улсын асрамжийн газарт бага эмчээр ажиллаж байна.
Юнител группт бүрэн тоноглосон эмнэлгийн машин, үйлчлүүлэгч, ажилчдын минь ажлыг маш ихээр хөнгөвчлөх 5 үйлдэлт эмнэлгийн ор, зүрх болон хүчил төрөгчийн аппарат бэлэглэсэнд нийт хамт олныхоо зүгээс баярлалаа гэж хэлмээр байна. Харж хандах хүнгүй энэ хөгшчүүлд анхан шатны эмнэлгийн туслалцаа үзүүлэхэд маш их тус болох зүйлс шүү дээ. Бид энэ өдрийг ирээсэй гэж маш олон жил мөрөөдсөн. Бидний болон үйлчлүүлэгчдийн минь мөрөөдөл биелсэнд сэтгэл их хангалуун байна.
Хамгийн анх 1925 онд "Өнчин ядуусыг тэтгэх газар" нэртэйгээр байгуулагдаж байсан уг төв нь бараг 95 жилийн түүхтэй бөгөөд энэ хугацаанд ирж байсан олон зуун хандив тусламжаас хамгийн нөлөөтэй, том тусламжийг Юнител группээс хүргэсэн энэ юм.
18-90 насны 160-д хүнд үйлчилдэг уг газар хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй, архины хамааралтай хүмүүст ч гэсэн үйлчилгээ үзүүлдэг аж. Мөн Эрүүл мэндийн яамны харьяанд байхгүйгээс эмчлэх тусгай зөвшөөрөл байдаггүй. Хэдий тийм ч 160 хүнд эрх тэгш эмчилгээ, халамжийн үйлчилгээг үзүүлсээр байгаа юм.
Тус төвд 50 гаруй хүн байнгын асаргаа буюу та бидний хэлж заншсанаар "хэвтрийн" дэглэмд орноосоо босохгүйгээр асруулдаг. Гэвч зориулалтын эмнэлгийн орны хомстлоос үүдэн жирийн модон орон дээр хэвтэх үйлчлүүлэгч цөөнгүй байжээ. Энэ байдал нь зөвхөн үйлчлүүлэгчид ч биш сувилагч, эмч нарын ажилд ч хүндрэл учруулдаг юм.
Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвлүү нь сумын төвөөсөө салаад 7 км бартаат замаар явж байж хүрдэг. Сар бүрд дор хаяж 10 хүн эмнэлгийн түргэн тусламж авдаг бөгөөд бүгд албаны "Starex" машинд сэгсчүүлсээр зорьсон газраа хүрнэ. Тусгай зөвшөөрөлтэй, өвчтөн зөөдөг түргэний машин биш болохоор пост болгон дээр зогсож төлбөр ч төлнө. Харин Юнител Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус төвийн эмчилгээ, асаргааны асуудлуудыг шийдэж өгсөн юм.
Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвийн дарга Л.Эрдэнэхүү
Манай төвөөр 95 жилийн хугацаанд нийтдээ 1000-д хүн дамжин өнгөрсөн байдаг. Энэ 95 жилийн хугацаанд ийм хэмжээний тусламжийг хандивлаж байсан албан байгууллага, хувь хүн байдаггүй. "Ногоон зүрх - Аав ээжээ хайрлая" аяны хүрээнд бидэнд маш хэрэгтэй материаллаг тусламжийг Юнител Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өглөө. Тус төвийн үйлчлүүлэгч, ажилчдынхаа өмнөөс Юнител группийн хамт олонд маш их баярлаж, талархсанаа илэрхийлмээр байна.
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын 2019 оны "Нийгмийн хариуцлагатай компаниар" шалгарсан Юнител групп нь сүүлийн жилүүдэд нийгэм рүү чиглэсэн маркетингийн гайхалтай жишээнүүдийг үзүүлээд байна.
Жишээ нь: Нийгэмд дутагдаад буй эерэг хандлагыг бий болгохын төлөө гарч ирсэн "Зөв гэр бүл", эрүүл амьдралын хэв маягийг уриалсан "Ногоон зүрх", ахмад, буурлуудаа хайрлаж, хүндлэхийг уриалсан "Ногоон зүрх - Аав ээжээ хайрлая" аян зэргийг амжилттай хэрэгжүүлээд буй.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|