• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    78   |  
0

Эдийн засгийн түүх бол хүн төрөлхтний түүх юм. Тэгвэл "Дэлхийн санхүүгийн түүхийн музей"-тэй цөөн хотын тоонд Улаанбаатар хот нэгдэж, энэ сарын 22-ны өдрөөс шинэ музейтэй боллоо.

Тус музей нь түүх соёлын хэмжээлшгүй үнэ цэнтэй, нэн ховор 1,000 гаруй үзмэртэй. Америк, Англи, Хятадын ижил музейтэй өрсөлдөхүйц баялаг сан хоморготой ажээ. Үзмэрүүдийн зэрэгцээ уг музей нь санхүүгийн боловсролыг олон нийтэд олгох зорилготой аж. Бонд, банк, даатгал, хөрөнгийн зах зээл, хямрал зэрэг эдийн засгийн шинжлэх ухааны ойлголтуудыг диаграмм зураг, уран сайхны дүрслэл, дижитал тоглоом ашиглан тайлбарласан бөгөөд, үзмэрийн тайлбарыг монгол, англи хэлээр буулгасан нь Монголчуудад төдийгүй гадаадын жуулчдад санхүүгийн боловсрол олгоход дөхөмтэй болгожээ.

Уг музейн үүсгэн байгуулагч нь эдийн засагч Ө.Ганзориг бөгөөд тэрээр санхүү эдийн засгийн нарийн төвөгтэй ойлголтуудыг их дээд сургуулийн оюутан залуус, банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, олон нийтэд танилцуулан түгээхдээ мэдээллийг түүхтэй нь холбож илүү ойлгомжтой байгааг анзаарсан байна. Ингээд түүний 13 жилийн судалгаа шинжилгээ, эрэл хайгуул, цуглуулгын үр дүнд энэхүү музей нээгдэж байна.

Музейн нээлтийн хүндэт зочид дунд Монгол Улсын ерөнхий сайд асан, эдийн засагч, Р.Амаржаргал, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан, Арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр, Монголын даатгагчдын холбооны УЗ-ийн гишүүн Б.Жавхлан нар байжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ