A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 100 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 100 | |
|
World Monuments Fund (WMF) нь хотжилт, улс төрийн зөрчил, эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг зэргээс үүдэн устах аюул нүүрлэж буй түүх соёлын дурсгалт 25 газрыг хоёр жил тутамд сонгон сэргээн засварлах, олон нийтэд таниулах төслийг 1965 оноос хэрэгжүүлж буй.
Өчигдөр дэлхийн 21 улсын түүхийн өмнөх үеэс XX зуунд хамаарах “2020 оны 25 дурсгалт газар”-ыг шалгаруулж олон нийтэд танилцуулсны дотор Чойжин ламын сүм музей сонгогджээ.
Чойжин ламын сүм музей нь Богд хааны төрсөн дүү Лувсанхайдав ламд зориулан босгосон, догшин чойжин сахиусуудын шид бүтээлийг шингээсэн сүм гэдгээрээ төдийгүй Монголын уран барилгачдын ур ухааныг харуулсан гайхамшигт хэлбэр хийцээрээ алдартай юм.
World Monuments Fund-ын түүх соёлын дурсгалыг хадгалах уг санаачлага нь ирэх хавар буюу American Express-ээс нэг сая ам.долларын санхүүжилт авсны дараа тус 25 дурсгалт газруудаас сонгож сэргээн засварлахад хөрөнгө оруулах аж.
Сонирхуулахад World Monuments Fund нь 1965 онд байгуулагдсан ашгийн бус байгууллага ба одоог хүртэл хоёр мянган архитектурын зураг төсөл, археологийн дурсгалт газар, сүм хийд, хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажил хийж Artstor дижитал номын санд бүртгэж буй юм.
Тус сан нь 1996 оноос эхлэн түүхэн дурсгалт газруудыг олон нийтийн анхааралд байлгах, бүс нутгийн төлөөлөгчидтэй хамтран аялал жуулчлалыг менежментийг сайжруулах зорилгоор World Monuments Watch-төслийг санаачилж дэлхийн 90 оронд 600 гаруй төслийг хэрэгжүүлжээ.
Төслийн хүрээнд 110 сая гаруй ам.долларыг сонгогдсон дурсгалт газрыг олон нийтэд таниулах, сэргээн засварлах ажлыг хийсэн юм. Мөн бусад хуулийн этгээд 300 сая ам.доллараар сонгогдсон газруудад хөрөнгө оруулахад хувь нэмрээ оруулжээ.
Тус сангийн удирдлагын төв нь АНУ-ын Нью Йорк хотод байрладаг бөгөөд Камбож, Франц, Перу, Португали, Испани болон Их Британид салбарууд нь байрладаг.
World Monuments Fund-ийг American Express, Knoll, Samuel H. Kress-ийн сан, Tiffany & Co болон Ford зэрэг дэлхийн томоохон компаниуд ивээн тэтгэж хамтран ажилладаг байна.
Дэлхийн хөшөө дурсгалын сангаас яаралтай засвар хийх шаардлагатай аялал жуулчлалын объект, хөшөө дурсгалыг нэрлэжээ.
Ирэх жил буюу 2020 онд сэргээн засварлах шаардлагатай түүх дурсгалын газарт 21 орны 25 газар багтсан байна.
2020 оны дурсгалт газрыг шалгаруулахад 250 гаруй дэлхийн түүхэн газрыг нэр дэвшүүлснээс сүүлийн шатанд доорх 25 газрыг сонгон шалгаруулжээ.
1. Кутаммаку Того, Бенин
2. Онтарио-Плейс, Канад
3. Үндэсний хүрээлэн Рапануи, Пасхи арал, Чили улс
4. Алексан Паша ордон, Асьют, Египет
5. Нотр-Дам-де-Пари, Парис, Франц
6. Виадук Беннерли, Илкстоун, Их Британи
7. Үндэсний парк Тушети, Гүрж
8. Порт-о-Пренс, Гаити
9. Декан уулын усны систем, Энэтхэг
10. Сардар Патель цэнгэлдэх, Мумбай, Энэтхэг
11. Мам Рашан бунхан, Ирак
12. Инари-Ю нийтийн халуун усны газар, Токио, Япон
13. Ивамацү дүүрэг, Япон
14. Үндэсний суваг, Мехико, Мексик
15. Чойжин ламын сүм, Улаанбаатар, Монгол
16. Бирмийн уламжлалт байшин, Мянмар
17. Шивагийн баримал, Катманду, Непал
18. Анаркали зах, Лахор, Пакистан
19. Урубамба хөндий, Перу
20. Киндлерийн цаг, Лодзь, Польш
21. Кордовын байшин, Испани
22. Үндэсний хөшөө "Bears Ears", АНУ
23. Төв Агиррагийн түүхэн дүүрэг, Пуэрто-Рико
24. Вулворт, Сан-Антонио, АНУ
25. Синагога, Бухар, Узбекистан
Эх сурвалж: wmf.org
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|