• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    99   |  
0

“MONOS CARE” САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Урьд өмнө огт зохион байгуулж байгаагүй нэгэн сонирхолтой сайн дурын ажлыг Монос Хүнс ХК-ийн хамт олон санаачлан ГССҮТ-тэй хамтран зохион байгуулж байна.

Монос Хүнс ХК-ийн эрхэм зорилго бол эрүүл мэндийг дэмжигч хүнсний бүтээгдэхүүнийг иргэдийн өдөр тутмын хэрэглээ болгох, улмаар хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад оршдог.

Тиймдээ ч бид энэ удаа ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө гэмтэж бэртсэн хүмүүст туслах зорилготой “MONOS CARE” аяныг эхлүүлээд байна.
ГССҮТ-д сард дунджаар 10973 хүн гэмтэж, бэртэж ирдэг бөгөөд энэ нь өвлийн улиралд илүүтэй нэмэгддэг байна. Бэртсэн хүмүүсийн 3000 орчим нь доод мөчний гэмтэлтэй байдаг ба суга таяг зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг.
Энэхүү аяны хүрээнд Монос Хүнс ХК нь тавиур бүхий суга таягуудыг ГССҮТ-д байршуулсан байгаа бөгөөд эмчийн зөвлөсөн зорилтот бүлгийн өвчтөнүүдэд үнэгүй тарааж өгөх юм.

Сайн дурын тус үйл ажиллагаа 2 сарын турш үргэлжлэх бөгөөд зорилтот бүлгийн олон хүмүүст туслахын тулд тус үйл ажиллагаанд таяг хандивлаж нэгдэхийг уриалж байна.
Хувь хүн болон байгууллага ч таяг хандивлан нэгдэх боломжтой бөгөөд урьд нь хэрэглэж байсан таягаа болон шинэ таяг ч хандивлаж болох юм.
Олон хүмүүс энэхүү үйл ажиллагаанд нэгдэн уриалга гаргасан ба сайн дурын ажил нь өөрийн эргэн тойронд хэрэгтэй, бусад хүмүүст тустай зүйлийг хариу нэхэлгүй хийх явдал учраас хайр халамжаа түгээхийг хүссэн хүн бүр нэгдэх боломжтой юм.

Та бүхэн таяг хандивлахыг хүсвэл ГССҮТ-д хүргэж өгөх боломжтой бөгөөд үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг 7777-3525 болон 89117327 дугаараас лавлах боломжтой.

Бид хүн бүрт тусалж чадахгүй ч хүн бүр хэн нэгэнд тусалж чадна.
“MONOS CARE” сайн үйлсийн аянд нэгдээрэй.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ