A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 134 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 134 | |
|
Мобиком Корпорациас Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхэд бүрд цэвэр ус” төслөө санаачилж, төслийг амжилттай, үр дүнтэй, өргөн цар хүрээг хамарч хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээг Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада нар үзэглэсэн юм.
Мобиком Корпораци ХХК-ийн хувьд үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ Нийгмийн хариуцлагын бодлого чиглэлийнхээ дагуу аливаа төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Энэ удаад Монгол орны өнцөг булан бүрд сурч боловсорч байгаа Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд багачуудын ундны цэвэр усны хэрэгцээг хангах зорилгоор “Хүүхэд бүрд цэвэр ус” төслөө санаачилсан юм. Ус гэдэг хэн ч сонссон хүний анхдагч, энгийн л нэг хэрэгцээ мэт боловч бидний үр хүүхдүүд сургууль дээрээ хүссэн үедээ эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усыг тогтмол авч чадаж байна уу гэдгийг нарийн судалбал маш эргэлзээтэй, эмзэглүүштэй тоо баримт гарч байна.
Тухайлбал, Монгол улсад 600’000 гаруй хүүхэд ЕБС-д суралцаж байгаагийн 46% нь цэвэр усны хангамжгүй нөхцөлд сурч боловсорч байна. Учир нь тэд сургуулийнхаа орчноос худаг, булаг шанд зэргээс эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөөврийн ус уудаг бөгөөд бохир гар, шаардлага хангаагүй ундны ус нь халдварт өвчний тархалтыг хамгийн ихээр нэмэгдүүлдэг хүчин зүйлийн нэг. Судалгаанаас харахад, 2018 онд Монгол улсын хэмжээнд 10’240 халдварт өвчин бүртгэгдсэний 59.5% нь ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгээс анх үүдэлтэй байжээ. Түүнчлэн цэвэр ус хангалтгүй хэмжээгээр ууснаар дархлааны систем муудах, анхаарал сулрах, биеийн болон тархины үйл ажиллагаа удаашрах, толгой өвдөх зэрэг маш олон сөрөг үр дагаврууд үүсдэг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.
Эдгээр эрсдэлтэй байдлыг арилгахын тулд Мобиком Корпораци ХХК-ийн хамт олон Нийгмийн хариуцлагын “Хүүхэд бүрд цэвэр ус” төслөө эхлүүлсэн бөгөөд төслийн хүрээнд “Хайр түгээе” 7000₮-ийн тусгай картыг худалдаанд гаргаж, картын худалдан авалтын 10 хувийг Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулиудад ус цэвэршүүлэгч төхөөрөмж түгээж суурилуулах ажилд зарцуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаад байна.
Гэрээний хүрээнд яамны зүгээс төсөлд хамрагдах боломжтой сургуулиудыг сонгож өгөхөөс гадна цаашид төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах талаар шаардлага хүргүүлэх үүрэгтэйгээр хамтран ажиллах бол Мобикомын Корпорацийн зүгээс сургуулиудад стандарт шаардлагын дагуу ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулж, төхөөрөмжийн зохистой ашиглалтад хяналт тавих үүрэгтэйгээр хамтран ажиллах юм.
Ийнхүү монгол орон даяар сурч боловсорч байгаа 600’000 гаруй сурагч хүүхэд багачууд анхдагч хэрэгцээ болсон ундны цэвэр усаа сургууль дээрээ хүссэн үедээ уух боломжтой болох эхлэл тавигдлаа. Тун удахгүй төсөл амжилттай хэрэгжиж дууссан талаар баяртай мэдээг дуулгах болно.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|