• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    71   |  
0
 

УИХ-ын өнөөдрийн өнөөдрийн нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуралдаанд оролцсон 63 гишүүний 100 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. Ингэснээр таван сарын турш бүх түвшинд хэлэлцсэн хуулийн төслийг эцэслэв. 

Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцжээ. Улсын Их Хурлын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306.0 мянган санал ирсэн байна. 

Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан аж.  

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлал:

  • 2000 онд оруулсан, дордуулсан долоон заалтаас зургааг засав.
  • Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгохын тулд Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөв.
  • Давхар дээлийг хязгаарлав.
  • Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.
  • Үндэсний зөвшилцлийг хангасан.
  • Сонгуулийн холимог тогтолцоог заасан.
  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн.
  • Монгол улсын аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн хамгаалалт, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх дорвитой өөрчлөлт авчирна.
  • Засгийн газарт тавих парламентын хяналтыг сайжруулж, хууль тогтоох ажиллагааг чанаржуулна.
  • Улс төрийн намыг бэхжүүлнэ.
  • Сонгуулийн тогтолцоог иргэний сонгох эрхийн шаардлагад нийцүүлнэ.
  • Шүүхийг хараат бус, шударга болгоно.
  • Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох, байгалийн баялаг ашиглах зарчмыг тодорхой болгоно.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ