• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    95   |  
0
image

Өнөөдрийн ХАЛУУН сэдэв бол яах аргагүй "Монголын үндэсний фронт" хөдөлгөөний жагсаалын эргэн тойронд өрнөж байна. Тус хөдөлгөөнийхний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж байна вэ?

Share
 

MEDEE.MN: Монголын үндэсний фронт хөдөлгөөний "Эх орон дуудаж байна" жагсаал эхэллээ

image

2019.11.08 

“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр төв талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн товлосон боловч хойшилсон. Тэгвэл Нийслэлийн засаг даргын тамгын газраас өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу өнөөдөр төв талбай дээр "Эх орон дуудаж байна" жагсаал Төрийн дуулал эгшиглүүлэн эхэллээ.  https://www.medee.mn/single/141157

IKON.MN: Б.Баярмагнай: 100 орчим ТББ-ын төлөөлөл өнөөдөр цуглаад, чадамжгүй болсон УИХ-ыг тарахыг шаардаж байна

2019.11.08

Жагсаалын үеэр “Монголын үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай "Анх 30 гаруй ТББ байгууллага нэгдсэн “Монголын үндэсний фронт" хөдөлгөөнийг байгуулж байсан бол өнөөдөр 100 орчим ТББ-ын төлөөлөл өнөөдөр талбайд цуглаад ёс зүйн болоод эрх зүйн чадамжгүй болсон УИХ-ыг тарахыг шаардан жагсаж байна" хэмээн хэллээ. https://ikon.mn/n/1px2

image

TIME.MN: Фронтынхон Х.Баттулга Ерөнхийлөгчийн дохиур байжээ

image

2019.11.08

“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний бодлого шийдвэрийг тодорхойлдог Удирдах зөвлөл, дэд тэргүүнээр МоАХ-ныхон, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжиж оролцсон хүмүүс сонгогджээ. Тэд өөрсдийн төрийн бус байгууллагын гишүүд, ойр тойрныхоо хүмүүсийг цуглуулан өнөөдөр жагсав. Өөрөөр хэлбэл, Б.Баярмагнай тэргүүтэн Х.Баттулга Ерөнхийлөгчийн дохиураар хөдөлсөн нь ил боллоо.

http://time.mn/nOZ.html

PARLIAMENT.MN: УИХ-ын Тамгын газрын удирдлагууд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзав

2019.11.08

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Энэ үеэр тус хөдөлгөөнийхөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандан УИХ-ыг тараах шаардлагыг хүргүүлж байгаагаа гардуулан өгөв.

http://www.parliament.mn/n/kuky

image

SHUUD.MN: Үндэсний фронт генералуудаа хөөж, Ш.Гантулгыг тэргүүнээрээ сонгожээ

image

2019.11.12

“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн генерал Б.Баярмагнай тэмцлээ зогсоож буйгаа мэдэгдсэн. Мөн түүний араас хошууч генерал З.Болдбаатар үндэсний фронтын үйл ажиллагаанаас татгалзаж байгаагаа мэдэгджээ. Уг мэдэгдлийг цочирдон хүлээж авсан тус фронтынхон  дараагийн тэргүүнээрээ олон улсын тоймч Ш.Гантулгыг сонгожээ. 

http://www.shuud.mn/a/514331

PEAK.MN: УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголын үндэсний фронт" хөдөлгөөний шаардлагад хариу өглөө

2019.11.14

“Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс “Эх орон дуудаж байна" жагсаалыг төв талбайд жагсаал зохион байгуулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагад УИХ-ын дарга “Хэрэв танай хөдөлгөөн хуульд нийцээгүй үйлдэл явуулбал үүдэн гарах эрсдэл, хариуцлагыг юун түрүүн зохион байгуулагчид хуулиар хариуцах үүрэгтэй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэж хариу өгчээ.  

http://peak.mn/news/uikh-iin-darga-gzandanshatar-mongoliin-undesnii-front-khudulguunii-shaardlagad-khariu-ugluu

image

“Монголын үндэсний фронт”-ын тэргүүн, тоймч Ш.Гантулга: Сангийн сайд бол ард түмний дайсан, гэмт хэрэгтэн

image

2019.11.14

“Монгол Улсыг сөнөөж байгаа авлигач, “60 тэрбум”-ын болон “ЖДҮ”-гийн хэрэгтнүүдтэй тэмцэж, тэднийг Засгийн газрын ордноос хөөн гаргахын төлөө цорын ганц зорилгыг өвөрлөн “Монголын Үндэсний фронт” хөдөлгөөнийг байгуулсан. “Фронт бол дайсантай хамгийн түрүүнд нүүр тулах цэг юм” хэмээн тодотгох Монголын үндэсний фронтын шинэ тэргүүн, олон улсын тоймч Ш.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

https://www.medee.mn/single/141393?fbclid=IwAR3X1DJSG-8HQjnwfE2yHVcMJgI1gTvgdv2XAoIoP7DUkNPASpvVyw3BXF0

NEWS.MN: ТЕГ-аас Үндэсний фронтынхонд анхааруулга өгөв

2019.11.15

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт жагсаал хийсэн Үндэсний фронтынхон өнөөдөр жагсаал хийхээр болсон. Тэд өмнөх жагсаалынхаа үеэр архи дарс уусан,  бусдын амь нас эрүүл мэндэд илт заналхийлсэн үг үйлдэл гаргаж, Төрийн ордон руу хууль бусаар халдахыг завдсан.  Тиймээс Тагнуулын ерөнхий газраас анхааруулж албан шаардлага хүргүүлжээ. 

https://news.mn/r/2224564/

TAGS





Холбоотой санал болгох мэдээ