• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    75   |  
0

Бямба, ням гараг гэрлийн хурдаар өнгөрч ахиад л өнөөх айхтар даваа гараг иржээ. Шинэ долоо хоногийг эрч хүчтэй, бүтээлч, аз жаргалтай өнгөрөөхөд туслах 5 аргыг хүргэе.

1. Зорилго тавь

  • Өөрийнхөө нийгэм дэх статусаа тодорхойл: Тухайлбал, хүү, аав, нөхөр, блоггер, ажилтан, нагац ах гэх мэтчилэн.
  • Зорилгуудаа эрэмбэлэх: Шинэ долоо хоногт амжуулах ёстой 2-3 чухал ажлаа сонгож гүйцэтгээрэй. Жишээ нь төсөлөө эцсийн байдлаар хянуулах, санал авах.
  • Төлөвлөх: Эдгээр эрэмбэлсэн зорилгоо хэзээ гүйцэтгэж дуусах цагийг нь зоох.

2. Өдөр бүр амьдарсан шиг амьдар

Бага зэрэг уйтгартай санагдаж мэдэх ч өнөөдөр бол үлдсэн амьдралын тань эхний өдөр гэдгийг санаж, өдөр бүрийг аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хичээгээрэй. Бусдад урам зориг түгээ, өөрийн аз жаргалаа бүү хойш нь тавь.

3. Хойшлуулсаар ирсэн зүйлээ энэ долоо хоногт заавал хийгээрэй

Гэртээ хийе гэж эртнээс бодсон өвөрмөц оройн хоол, чухал дуудлага, хойшлуулсаар ирсэн оройн дасгал, бие дааж хэл сурах гэх мэт та өнөөдрийг хүртэл юуг хойш нь тавьж ирэв, тэдгээрийн нэгийг ч болов хийгээд үзээрэй. Үүний дараах өөрийгөө ялсан сэтгэл зүй нь үгээр илэрхийлэмгүй аз жаргалыг мэдрүүлнэ гэдэгт мөрийцье.

4. Харилцаагаа “тордоорой”

Бид үргэлж нийгмийн харилцаанд орж байдгаас аз жаргал маань бусад хүмүүстэй тогтоосон үнэ цэнэтэй харилцаанаас шууд хамааралтай гэхэд хилсдэхгүй. Зав гарган гэр бүл, найз нөхөд рүүгээ утас цохь, найзуудтайгаа оройн зоог барь, дотны хүмүүсийнхээ тэмдэглэлт баяр, төрсөн өдрийг бүү март.

5. Шинэ зүйлс туршиж үз

Энэ долоо хоногт ганц ч болов шинэ зүйл сурч, туршиж үзээрэй. Шинэ хоолны жор, нүүрээ арай өөрөөр будах, өөр жанрын кино үзэх, шинэ хүмүүстэй танилцах,  ямар нэгэн хандивын ажилд оролцох, шинэ хэл сурч эхлэх, хэн нэгнийг шалтгаангүйгээр баярлуулах гэх мэт.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ