Малайз улсын Саравак мужийн Кучин хотод болж буй 21 дахь удаагийн Ази тивийн ахмад мастеруудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-6-ны хооронд үргэлжилж буй.
Тус тэмцээнд 29 орны 3000 орчим тамирчид оролцож буйгаас манай улсын тамирчин 85 настай Ц. РАДНАА 400м-ийн М85-89 төрөлд 1.21.82 минут гүйсэн амжилтаар ази тивийн аварга болж дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Өмнө нь энэ рекордыг Япон улсын тамирчин Hiroo Tanaka 2017 онд БНХАУ-ын Rugao хотод болсон ААШТ-д 1.31.94 минут гүйснээр эзэмшиж байжээ. Ахмад тамиряин Ц.Раднаа маргааш 200 метрт гүйх аж.