A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 72 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 72 | |
|
1. Амьдралаа том зургаар нь тэнцвэртэй харах боломж олгодог. Бэлэн хүснэгт загвар өгөгдлүүдийн тусламжтайгаар амьдралын чухал зүйлсээ орхигдуулалгүй төлөвлөж чадна
2. Бичээгүй зүйл бүгд мартагддаг, заримдаа хийсэн зүйлсээ ч хүн мартдаг. Харин төлөвлөгч дэвтэрт төлөвлөж байгаа болон хийж амжуулсан зүйлсээ бичсэнээр насан туршийн түүх болон үлдэнэ.
3. Амьдралд тэмүүлэх, илүү эрч хүчтэй ажиллах урам зориг болдог. Төлөвлөгч дэвтэр хүнийг зорилготой болгодог. Зорилготой хүн төлөвлөгөөтэй болдог, төлөвлөсөн хүн үйлдэл хийдэг, үйлдэл хийснээр бодит болж амжилтад хүрдэг.
4. Төлөвлөгч дэвтэр бол хамгийн үнэнч найз. Сэтгэл тавгүй үедээ, ажил амьдралд бүтэлгүй зүйлс тохиолдоход хэн нэгэнд ярьснаас илүү дэвтэртэйгээ хуваалцвал сэтгэл тайвширч, бичих явцдаа асуудлыг шийдвэрлэх арга замаа өөрөө олж чаддаг.
5. Шинэ санаагаа буулгах орон зай болдог. Таны бодсон шинэ санааг хэн ч дэмжихгүй байлаа ч дэвтэр тань л хүлээж авна. Хэн нэгэнд галзуу биелмээргүй мэт санагдсан ч танд боломжтой л гэж үзвэл шинэ санаа бүрээ тэр дор нь заавал дэвтэртээ тэмдэглэж байгаарай. Гайхалтай зүйлс ингэж л төрдөг. Эрдэнэ мэт шинэ санаа оч мэт харваад л өнгөрдөг, тиймээс амжиж дэвтэртээ буулгах хэрэгтэй.
6. Нөөц боломждоо тулгуурлаж төлөвлөх боломж олгодог. Заримдаа бидэнд хийх зүйлс дэндүү олон байдаг. Бүгдийг амжуулмаар санагдавч цаг хугацаа, эрч хүч, санхүү гээд хязгаарлагдмал нөөцөө зөв үнэлж, дэвтрийнхээ бэлэн өгөгдлүүдийн тусламжтайгаар ажлуудаа ач холбогдлоор нь ангилж, биелэх боломжтойгоор төлөвлөж чаддаг.
7. Бясалгал хийж өөртэйгээ ярих боломж олгодог. Бясалгал хийх хамгийн сайн арга бол төлөвлөгч дэвтэр ашиглах явдал гэж боддог. Би юунд зорьж, ямар асуудлуудаа хэрхэн шийдвэрлэж, өөрийн давуу сул тал, нөөц боломжоо зөв үнэлж, үр дүнтэй ажиллаж, аз жаргалтай эрүүл амьдрах боломжийг олгодог. Хэрвээ би төлөвлөдөггүй, бичдэггүй бол замбараагүй олон бодол санаандаа ядарч, хамгийн чухал зүйлсдээ төвлөрч чадахгүй байсан.
8. Дэвтэр бүр таны түүх болон үлддэг, тиймээс өнгөрсөн амьдралаа дүгнэх боломж олгодог. Тийм болохоор төлөвлөгч дэвтэр бол зөвхөн дэвтэр төдий зүйл биш таны амьдралын судар бичиг болдог.
9. Цаг хугацаа болон зардал мөнгөө хэмнэх боломж олгодог. Төлөвлөгөөгүй ажил бүхэн илүү зардал, дэмий цаг хугацаа, эрч хүчийг үрдэг. Харин төлөвлөгөө, бэлтгэл хоёр сайн байвал хийх ажлынхаа 50 хувийг биелүүллээ л гэсэн үг.
10. Зөвхөн надад хэрэгтэй бүх мэдээлэл нэг дор байдаг. Миний хайртай дотно хүмүүсийн төрсөн өдөр, миний жил, сар, 7 хоног, өдрүүдийн төлөвлөгөө цаг бүрээрээ, надад зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө, тэмдэглэлт баярын өдрүүд, хэнд ч хэлээгүй нандин нууц минь, хэрэгжүүлж болох миний шинэ санаа гээд дэлхий дээр өөр хаана ч байхгүй зөвхөн надад зориулсан миний луужин болдог.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|