A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 72 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 72 | |
|
Бид цаг хугацааг нүд ирмэхийн зуургүй хурдан өнгөрснийг тэр бүр анзаардаггүй. Шинэ жил ч хааяанд ирлээ. Ихэвчлэн баярын өдрүүд тулаад ирэхэд ширээн дээрээ тавих чихэр, жимс, дотнын хүмүүстээ өгөх бэлэг сэлт, мөн өөрсдөдөө хувцас авах зэрэгт бидний данс улайчихсан байдаг нь түгээмэл. Тиймээс хоёр долоо хоногийн өмнө төлөвлөх нь хамгийн шилдэг арга юм.
1. АЯЛЛЫН ТАСАЛБАРАА УРЬДЧИЛЖ ЗАХИАЛААРАЙ
Хэрэв шинэ оноо өөр хотод угтахаар төлөвлөж байгаа бол тасалбараа урьдчилан захиалах хэрэгтэй. Учир нь баяр дөхөх тусам тасалбарын тоо цөөрч, үнэ нь ердийн өдрүүдээс эрс нэмэгдэнэ.
2. ОЙР ДОТНЫН ХҮМҮҮСТЭЭ БЭЛЭГ СОНГООРОЙ
Бэлгээ хоёр долоо хоногийн өмнө худалдан авснаар:
Баярын уур амьсгалыг илүү сайн мэдрэхийг хүсвэл амттан болоод жимсээ хамгийн сүүлд худалдан авч болох юм.
3. ШИНЭ ЖИЛИЙН ТОГЛОЛТ, ҮЗВЭРИЙН БИЛЕТЭЭ ЗАХИАЛЖ АВ
Та хүүхэдтэй юу? Хэрэв тийм бол шинэ жилийн тоглолт, үзвэрийн билетээ өнөөдөр захиалаарай. Ингэснээр та үндсэн үнээр нь хүссэн суудлаа сонгох боломжтой. Бас дотнын хүмүүстээ бэлэглэсэн ч болно.
4. ОНОО УГТАХ ГАЗРАА ТОВЛО
Шинэ оноо гэртээ угтмааргүй байвал зочид буудалд эртхэн захиалга өгөөрэй. Арван хоёрдугаар сар гармагц хотын хамгийн тохилог ресторанууд захиалга авч эхэлдэг. Сарын сүүлчийн долоо хоног гэхэд захиалга аль хэдийнээ дүүрчихсэн байдаг. Тиймээс та ойр дотнын хүмүүс, найзуудтайгаа шинэ оноо угтмаар байвал эртхэн ширээгээ захиалаарай.
5. ДУРСАМЖ БҮТЭЭХ ШИНЭ ЖИЛИЙН ЗУРАГ АВАЛТ
Баярын уур амьсгалыг мэдэрч, жаргалтай дурсамж үлдээх нэг арга бол – шинэ жилийн зураг авалт. Өдгөө бид ухаалаг утастай болсноор мэргэжлийн гэрэл зургийг ойшоохоо больсон. Хамгийн сүүлд хэзээ зураг угаалгасан бэ. Ойрт дотнын хүмүүстэйгээ уран сайхны зураг хэзээ авахуулав. Хамаг бүхэн шороо мэт арилж, гагцхүү гэрэл зураг түүх болж үлдэнэ гэдэг дээ. Тиймээс дурсамжаа бүтээгээрэй.
Зураг авалтын өдрөө урьдчилан товлосноор:
6. БАЯРЫН ӨДӨР ӨМСӨХ ХУВЦСАА ЭРТХЭН БЭЛД
Эмэгтэй хүн бүр шинэ оноо угтах агшинд ганган хувцаслахыг боддог. Даашинз тань өөрт чинь зохих тусам сэтгэл санаа өөдрөг байна. Хэрэв баярын үдэш шинэ даашинзаар гангармаар байвал өнөөдөр худалдаж авахыг зөвлөж байна. Бусад бэлтгэл ажилдаа түүртэж яваад даашинз авах цаг зав гарахгүй, мартаж мэдэх юм.
7. БАЯРЫН ШИРЭЭГЭЭ ЧИМЭХ ГОЁ САНАА БОДОЖ ОЛ
Гэртээ оноо угтах гэж байгаа бол баярын ширээгээ хэрхэн засах талаар урьдчилан төлөвлөж, хэрэгцээтэй хүнсний жагсаалтаа гарга. Ойр дотнын хүмүүстэйгээ хамтдаа угтсан шинэ жил, жил бүр заавал баярын ширээнд байх хоол хүүхдүүдийн хувьд чухал байр суурь эзэлдэг бөгөөд гоё дурсамж болж үлддэг байна. Тиймээс амттай хоол, зууш, салатны жорны эрэлд гараарай. Баярын бялуу, жигнэмэг хийх үйл явцад хүүхдүүдээ татан оролцуулаарай. Чимэглэлээ тэдэнд найдаж болох юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|