A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 71 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 71 | |
|
Австралийн Брисберн хотын бүх сургуулийн эрэгтэй эмэгтэй сурагчид ирэх жилээс эхлэн дундын ариун цэврийн өрөөтэй болно. Fortitude Valley коллеж ийм төрлийн ариун цэврийн өрөөг нээж буй анхны байгууллага гэдэг утгаараа дэлхий дахинд танигдаад буй. Гэсэн хэдий ч тус коллежийн удирдлагын энэхүү санаачлага эцэг эхчүүд болон шинжээчдийн дургүйцлийг ихээр төрүүлж байгаа аж.
Австралийн Боловсролын сайд дундын ариун цэврийн өрөө нээгдэх гэж буй талаар албан ёсоор мэдээлсэн. Түүний хэлж байгаагаар коллежид шинээр суурилуулах дундын ариун цэврийн өрөөг эрэгтэй, эмэгтэй сурагчид тэгш хүртээмжтэйгээр ашигладаг болгохыг зорьж байгаа аж.
Сургууль бүр дундын ариун цэврийн 12 өрөөтэй. Өрөө болгон хөгжлийн бэрхшээлтэй сурагч орж бие засч болохоор тусгай хэрэгслүүдээр тоноглогдсон байх гэнэ.
Хараат бус шинжээч Мишель Митчеллийн зүгээс энэ талаар санаанд багтамгүй хэмээн хатуу шүүмжлээд авчээ. Тэрээр хэлэхдээ “Сургуулийн ариун цэврийн өрөөнд ёс суртахуунгүй хэргүүд газар авах нь тодорхой. Сурагчид нэг нэгнийгээ хэл амаар доромжилж, шоолж бичлэг хийх магадлалтай” гэжээ. Үүний хариуд Брисберн хотын Боловсролын хэлтсээс уг санаачлагыг цаг үеэ олсон ажил хэмээн зөвтгөсөн байна.
Тэгвэл шинжээч Жаррод Блейжидийн зүгээс “Уг санаачилга араасаа маш олон маргаан дагуулах нь гарцаагүй. Энэ талаар "Коллежийн эрэгтэй эмэгтэй сурагчдын хувийн амьдралд хэн ч гараа дүрэх ёсгүй. Сургуулийн зүгээс зайлшгүй анхаарлаа хандуулах асуудал мундахгүй л баймаар. Гэтэл Боловсролын төв байгууллага сургуулийн ариун цэврийн өрөөг маш том сенсааци болгохоор шийдлээ” гэжээ.
Тус улсын сошиал сүлжээ хэрэглэгчид дундын ариун цэврийн өрөө хэрэглэх талаарх энэхүү шийдвэрийг өөрсдийн дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм.
Нэгэн хэрэглэгч өөрийн фэйсбүүк хуудсандаа “Би лав хүүхдээ ийм сургуульд явуулахгүй байсан. Ялангуяа эмэгтэй хүүхдийн ээжүүдэд уг шийдвэр хэрхэн хүнд тусахыг төсөөлж ч чадахгүй нь ээ. Манай улсын хувьд насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн асуудал тулгамдсан асуудал мөн” хэмээжээ.
Коллежийн удирдлагуудын зүгээс эрэгтэй эмэгтэй дундын ариун цэврийн өрөө дэлхийд хэрэглэгддэг жишиг гэдгийг онцолж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жишээ болгосон байна. Тэрээр өдийг хүртэл эдгээр иргэд дундаа ганцхан ариун цэврийн өрөөтэй хэрэглэдэг нь тийм ч гайхаад байх зүйл биш. Тиймээс эрэгтэй эмэгтэй сурагчдын гайхшралыг төрүүлэхгүй гэх тайлбарыг өгсөн аж.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|