• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    55   |  
0

Англи хэлтний сод зохиолчдын нэг Шарлотта Бронтегийн “Жейн Эйр” роман нь BBC BOOKS-с зарласан бүх цаг үеийн шилдэг 200 романы 10-т бичигдсэн, Английн сонгодог романтизмын төлөөлөл болсон гайхалтай зохиол юм.

Тус роман нь Англи хэлтний ахлах сургууль, коллежуудын заавал унших номын жагсаалтанд багтжээ.

“Жейн Эйр” бол англи хэлтний уран зохиолд шинэ үзэгдэл болсон онцгой эмэгтэй баатар юм.  Учир нь хатан хаан, гүнж, гоо үзэсгэлэнт бүсгүй биш, харин өөрийнхөө оюун ухаан, шударга үнэнч зөн чанарыг эрхэмлэсэн, хүчирхэг эмэгтэй баатар гэдгээрээ уран зохиолд анхдагчдын нэг гэж  судлаачид үздэг ажээ.

Шарлотта Бронте Английн Йоркшир дахь бөглүүд тосгонд 1816 онд ядуу даржин Бронте ламтны 6 хүүхдийн 3 дахь охин нь болж  мэндэлжээ. Хоёр эгч нь багадаа, хожим эрэгтэй дүү нь насан эцэслэсэн юм. Тус гэр бүлээс Эмили Бронте, Энн Бронте, Шарлотта Бронте гурван эгч дүүс  зохиолч болж “Жейн Эйр”, “Багш”, “Агнес Грей”, “Аянгын даваа” романуудаараа англи хэлтний уран зохиолд алдаршсан юм.

Сонирхолтой нь эгч дүү гурав маш богино /29-39/ насалж, Шарлоттагаас бусад нь гэрлэж амжилгүй хорвоош орхисон атал, гайхалтай үнэнч хайр дурлал, өрнөл ихтэй сонирхолтой адал явдалт зохиол, амьд идэвхтэй содон хувь тавилантай дүрүүдийг бүтээж чадсан нь судлаачдын гайхшралыг төрүүлсээр буй юм.

Товчхондоо, Жэйн Эйр бол дэлхийн уран зохиол дахь анхны бие даасан, ухаалаг, хохирч хэлмэгдэлгүй амьдралынхаа эзэн болж чадсан хүчирхэг эмэгтэй баатар ажээ.

Тус романыг уншаагүй бол  англи хэл судалж, энэ зохиолтой холбоотой асар олон хэлц үг, хошигнолыг ойлгох боломжгүй.

“Жэйн Эйр” роман шинэ жилийн босгон дээр дахин хэвлэгдлээ. Англи, Америкийн дунд сургууль, их сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт багтдаг, заавал унших номын жагсаалтанд дээгүүрт залардаг энэхүү бүтээлийг залуу орчуулагчид хөрвүүлж, зохиолч Б.Шүүдэрцэцэг хянан тохиолдуулсан байна.

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ