• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    71   |  
0

Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрх, авьяас чадвараараа од мэт гялалзан гарч ирсэн “Харанга” хамтлаг өдгөө 30 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. 

Тэдний рок поп хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлэн Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртлээ. 

Тэдний “Зөвхөн Монголдоо”, “Амьдрал”, “Толин хул”, “Энэ бол дурлал биш”, “Үгүйлэн санана” дуунууд ийнхүү төрийн шагналд хүргэв.

Тэгвэл домогт “Харанга” хамтлагийн энэ өндөрлөгт хүрэх болсон амжилтын 10 түүхийг түүвэрлэн хүргэе. 

АМЖИЛТ 1: Монголын рок поп хөгжмийн домог болсон “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан “Замд гаръя” тоглолт энэ оны аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт нүсэр болсон нь энэ оны онцлох тоглолтуудын нэг байсан юм.

АМЖИЛТ 2: Тэд түүхт 30 жилийн ойгоо угтан “Эрин зууны хөг” (1977), “Best of Haranga” (1997), “Бодлын  тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгоо дахин хэвлүүлж, фэнүүддээ маш том бэлэг барьсан. 

АМЖИЛТ 3: “Харанга” хамтлагийнхан тоглолтын хэвлэлийн бага хурал дээр санамсаргүйгээр ярилцсан яриа аравдугаар сарын 11-нд  биеллээ олж, “Сэнгэраги” арт галерейд тэдний 30 жилийн ойн үзэсгэлэн нээлтээ хийсэн. “Харанга” хамтлаг Монголд анх удаа хамтлагийн үзэсгэлэнг дэлгэсэн юм. 

АМЖИЛТ 4: Аравдугаар сарын 29-нд рок хөгжмийн амьд домог “Харанга” хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар гавьяат цолоор энгэрээ мялаасан юм. Ийнхүү “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ “гавьяат”-ууд болжээ. 

АМЖИЛТ 5: 2016 онд тэдний рок поп хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Алдрын од” шагнал гардуулсан бөгөөд Соёлын төв өргөөний гадна талбайд тус хамтлагийн хүндэтгэлийн индэрийг босгосон билээ. 

АМЖИЛТ 6: “Харанга” хамтлаг 1989 онд байгуулагдсан бүрэлдхүүнээ огт өөрчлөлгүйгээр 30 жил тайзнаа дуулж байгаа гэдгээрээ Монголын рок попын түүхэнд рекорд тогтоосон юм. 

АМЖИЛТ 7: Гитар хөгжим эвлэгхэн тоглодог Ц.Энхманлай, Я.Одсүрэн нарын нөхөрлөл “Харанга” хамтлагийн эхлэл байсан гэдэг. Хамтлагийн гишүүд анх 1977 онд Ардын армид татагдан танилцаж, “Соёмбо” хамтлагт хамтдаа тоглох болжээ. Үүнээс хойш 10 гаруй жилийн дараа 1989 онд Драмын театрын дэргэд “Харанга” хамтлагийг байгуулсан түүхтэй юм.

АМЖИЛТ 8: Хамтлагийн нэрийг сонгохоор “Драмын театр” болон “Ардын дуу бүжгийн чуулга”-ын уран бүтээлчдийн дунд нэрийн уралдаан зарлаж байсан бөгөөд “Улаанбаатар”, “Бат хаан” зэрэг нэрийн санал олон ирсэн ч “Ардын дуу бүжгийн чуулга”-ын бүжигчин Д.Сүхбаатарын санал болгосон “Харанга” гэх нэрийг сонгосон түүхтэй аж.

АМЖИЛТ 9: 1989 онд тэд өмнө нь зохиосон болон шинээр зохиосон 12 дуутай тоглолт хийхээр болж хамтлагийн ахлагч Энхманлайгийн зохиосон “Амьдрал” дуугаар тоглолтоо нэрлэжээ. 1989 оны аравдугаар сарын 26-нд тоглохоор товлогдож, тухайн өдрийнхөө 15 цагт “Соёлын яам”-ны коллегиор оржээ. Ингэж “Харанга” хамтлаг “Соёлын яам”-ны коллегиор орж ширүүн шүүмжлүүлж, хатуу шүүлтүүрээр шигшигдсэн сүүлийн хамтлагуудын нэг болсон түүхтэй юм. 

АМЖИЛТ 10: Коллегийн хурал дөнгөж дуусаад “Амьдрал” тоглолтынхоо тасалбараа зарж эхлэхэд 30 минутад бүх тасалбар зарагдаж дууссанаар ямархуу  чансааны хамтлаг гэдгээ батлан харуулсан. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ