• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    89   |  
0
 
image

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээгээрээ дамжуулан ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг гаргасан талаар мэдэгдсэн. Энэ маргаан дагуулсан асуудлыг топ сувгууд хэрхэн онцолсныг түүвэрлэн хүргэе. 

Share
 

GOGO.MN: Х.Баттулга: Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргалаа

image

2020.01.01

“Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан. Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэв.

Эх сурвалж: http://gogo.mn/r/3x71w

EGUUR.MN: Тэтгэврийн зээлийг ТЭГЛЭХГҮЙ, тэгж хөдөлмөрчдийг хохироохгүй!

2020.01.02

Нэг л танил арга: 2008 онд АН иргэдэд 1 сая төгрөг өгнө гэтэл МАН 1.5 сая төгрөг өгнө хэмээн давуулан амлаж байв. Нэг унасан мэхэндээ ахиад унамааргүй санагдах юм. Учир нь тэтгэврийн зээлийг тэглэх боломжгүй. 

Эх сурвалж: https://eguur.mn/58552/

image

ARSLAN.MN: Тэтгэврийн зээлийг тэглэх амлалтын ЭРГЭН ТОЙРОНД

image

2020.01.02

Тэтгэврийн зээлийн хэмжээ 700 гаруй тэрбум төгрөг бөгөөд давхардсан тоогоор 230 мянга орчим ахмад эл зээлийг авчээ.

Эх сурвалж: http://www.arslan.mn/politics/president/612214.shtml

IKON.MN: Тэтгэврийн зээлийг тэглэх талаар Сангийн сайд мэдээгүй байжээ

2020.01.02

Монгол Улсын 2020 оны төсөвт тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой нэг ч төгрөг тусгаагүй. Цаашид төсөвт тодотгол ч хийхгүй гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн байна.

Эх сурвалж: https://ikon.mn/n/1reg

image

UNUUDUR.MN: С.Эрдэнэ: Тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийг ямар ч тооцоо судалгаагүй гаргалаа

image

2020.01.02

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ-ийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "ҮАБЗ тооцоо, судалгаагаа хэрхэн хийсэн нь тодорхой бус байна. ҮАБЗ бол зөвхөн зөвлөмж хүргүүлдэг болохоос шууд шийдвэр гаргаж хууль батлахгүй" гэжээ.

Эх сурвалж: http://unuudur.mn/

URUG.MN: Тэтгэврийн зээлийг үнэхээр тэглэх боломжтой юу?

2020.01.02

Шийдвэрлэгдэх эсэх нь эргэлзээтэй, хүчээр шийдвэрлэгдсэн ч хугацаа их авах асуудлаас болж сургаар нь эдийн засаг хэлбэлзэж, хамгийн ойрхондоо цагаан сарын баярын наана нь ахмадууд тэтгэврийн зээл авч чадахгүй хоцорч байна.

Эх сурвалж: https://www.urug.mn/news/209

image

TIME.MN: Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордын цэвэр ашгаар бонд босгож, тэтгэврийн зээлийг тэглэнэ

image

2020.01.05

УИХ-ын дарга Г.Занданшатар "Салхитын мөнгөний ордын цэвэр ашгаар бонд босгоод түүгээрээ тэтгэврийн зээлийг тэглэнэ. Хөгжлийн банк баталгаа гаргана” гэв. 

Эх сурвалж: http://time.mn/nVI.html

LIVETV.MN: Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд тэтгэврийн зээл олголтыг түр зогсоов

2019.01.03

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэх тухай шийдвэр гаргасныг мэдэгдсэний дагуу 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар энэ сарын 1-ний өдрөөс эхлэн "тэтгэврийн зээл нэмж олгох"-ыг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүх арилжааны банкуудад мэдэгдсэн.

Эх сурвалж: https://livetv.mn/p/15333

image

ATIME.MN: 231 ахмад настан 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ

image

2019.01.03

Тэтгэврийн зээлийг тэглэх нь банкуудад мэдээж ашигтай байна. Учир нь, хамгийн эрсдэлтэй хэсгийн тэтгэврийн зээлийг төрөөс даах учраас. Харин макро эдийн засаг, инфляц талаасаа төдийлөн өөрчлөлт орохгүй ч гэлээ зээлээ төлүүлсэн иргэд эргээд зээл авснаар инфляц өсч, зах зээлд үнийн хөөрөгдөл бий болж, мөнгөний ханш сулрах эрсдэлтэй гэж эдийн засагчид үзэж буй.

Эх сурвалж: http://atime.mn/view/article/?page=show&id=2427

NEWS.MN: Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг ЗГ хэлэлцэж байна

2020.01.06

"Тэтгэврийн зээлгүй ахмадыг ялгаварлах ёсгүй. Мөнгийг нь өгдөг үү, зээл авах боломж олгодог уу. Тэгш хандах ёстой" хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн. Тэрээр мөн энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барихаа ч онцолсон билээ.

Эх сурвалж: https://news.mn/r/2245618/

image

GEREG.MN: Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж байхаар хүүгүй болгочихвол илүү үр дүнтэй

image

2020.01.06

Зээлээ тэглүүлсэн ахмадууд хоёрдугаар сараас эхлэн тэтгэврээ авч эхлээд түүгээрээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн авч “Сар шинэ”-ээ тэмдэглэх гэнэ.

Эх сурвалж: https://gereg.mn/news/39392

GOGO.MN: Эхний ээлжинд тэтгэврийн зээлийг цаашид нийт ард иргэдийг өрийн дарамтнаас гаргах хэрэгтэй

2020.01.06

УИХ дахь Ардчилсан Намын зөвлөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гаргасан тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмжийн талаар хуралдсан байна. АН-ын зүгээс энэхүү зөвлөмжийг төрийн тэргүүний иргэдийг өрийн дарамтнаас гаргах шийдвэр гэж үзэж байгаа бөгөөд дэмжиж буйгаа илэрхийллээ. 

Эх сурвалж: http://gogo.mn/r/y65oe

TAGS





Холбоотой санал болгох мэдээ