• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    64   |  
0

“Боловсролын реформ хөдөлгөөн” ТББ-аас боловсролын салбарт хийх зургаан реформыг танилцууллаа. Тэд “Монгол улсад дэлхийд тэргүүлэх боловсролын реформ хийхэд 8-10 жил хангалттай” хэмээн ярьсан юм. 

"Боловсролын реформ хөдөлгөөн"-ий 6 стратеги:

СТРАТЕГИ 1: Эрүүл бус улс төр нь боловсролын салбарыг бүхэлд нь сулруулж, үр дүнгүй, уялдаагүй, засаглалын хямралтай тогтолцоог бий болгож байгаа учир боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах стратегийг нэн тэргүүнд барьж ажиллана.

СТРАТЕГИ 2: Боловсрол өнөөдөр зөвхөн шинжлэх ухааны мэдлэг, IQ-гээр өрсөлдөх тухай бус, сэтгэлгээгээ удирдах, дасан зохицох, манлайлах, багаар ажиллах, шинийг санаачлах, бусдыг хүндэтгэх, үнэнч шударга, тууштай, хариуцлагатай, байгаль орчин тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулагч цогц чадамжтай хүнийг хөгжүүлэх гэх мэтээр өргөн хүрээнд чиглэж байгаа учраас бид үнэт зүйлд тулгуурлан суралцагч төвтэй, сэтгэлзүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх нь реформын чухал цөм юм.

СТРАТЕГИ 3: Боловсролын реформын дараагийн стратеги нь дижитал суурьтай боловсрол юм. Хүн бүр чанартай боловсрол эзэмших орчинг бий болгож, сурах арга барилыг технологийн давуу талыг ашиглан хэрэгжүүлнэ.

СТРАТЕГИ 4: Тооноос чанарт шилжих бус, тоо бүрийг чанар болгон хувиргах стратеги: Монгол шиг цөөхөн хүн амтай улсад хүүхэд бүрийг хөгжүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүн болгоно.

СТРАТЕГИ 5: Боловсролын реформыг хэрэгжүүлэгч гол хүч бол багш нар бөгөөд багшийн нэр хүнд, ур чадвар, итгэл үнэмшлийг дээшлүүлж, багшийн боловсрол болон хөдөлмөрийг төгөлдөржүүлэх стратеги баримтлан ажиллана.

СТРАТЕГИ 6: Боловсролын реформ нь зөвхөн цэцэрлэг, дунд сургууль, их сургуулийн орчинг хамрахгүй. Хүүхдийн сэтгэлзүйн төлөвшил нь түүний аз жаргал, эдийн засгийн бүтээмжид нөлөөлдөг нь нотлогдсон бөгөөд 70 хүртэлх хувь нь 2 хүртэлх насанд төлөвшиж байгаа нь судалгаагаар тогтоогдсон учраас эцэг, эхчүүдийг бэлтгэх нь боловсролын реформын чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ